Н.Сэдэд, Өвөрхангай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын төсөв санхүү хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн

Төсвийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллахын зэрэгцээ сургагч багшаар ажиллах аз тохиосонд би маш их баяртай байдаг. Төрийн албаны цалингийн нэгдсэн системийг дөнгөж жилийн өмнө шинээр танилцуулж байсан бол өдгөө орон даяар нэвтэрч чадлаа.

Мэдээж маш олон зүйлийн ач холбогдол, үр өгөөжийг энэ салбарын төдийгүй төрийн албаны нягтлан бодогч нар мэдэрч байна. Нягтлан бодогчийн ажлын ачаалал, алдаа гаргах магадлал буурсан төдийгүй ажилтнуудад олгох цалингийн мэдээлэл тэдэнд хурдан шуурхай хүрч, цалингийн жагсаалт банканд тодорхой хугацаанд саатдаг асуудал шийдвэрлэгдэж, цалингийн гүйлгээ ил тод, хурдан шуурхай хийгдэж байна.

Цаашид нягтлан бодогчдыг санхүүгийн төлөвлөлт хийдэг, санхүүгийн менежерүүд байх ур чадварыг нэмэгдүүлж төсвийн зохистой төлөвлөлтийг сайжруулах замаар байгууллага бүрийн цалин хөлс, ажилтнуудын тэтгэвэр, тэтгэмж бусад холбогдон гарах санхүүгийн болон санхүүгийн бус бичилтүүдийг хийдэг тэдгээр мэдээллийг дунд шатны менежерүүд төлөвлөлт болон төсвийн хуваарилалт хийхдээ авч ашиглаж үр дүнг нь тооцдог болно гэдэгт би итгэдэг. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn