Э.Алтандөш, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн их эмч

Би тус эмнэлэгт 15 дахь жилдээ ажиллаж байгаа залуу эмч нарын төлөөлөл байна. Манай эмнэлэгт 2021 оноос хэрэгжиж байгаа Төрийн албаны цалингийн нэгдсэн систем нэвтэрснээр цалин хөлсний талаар гарсан тогтоол  шийдвэрийг шууд дагаж мөрдөх, цалинд өөрчлөлт ороход цаг хугацаа алдахгүй тооцох боломжтой болсон зэрэг дэлхийн жишигт хүрсэн санхүүгийн үйлчилгээг  авч чаддаг болсон нь тухайн байгууллагын санхүүгийн алба хийгээд жирийн ажилтан албан хаагчдад маш таатай байна. Учир нь өмнө бид цалингийн задаргаагаа заавал нягтлан бодогч дээр очиж шүүлгэж хардаг байсан бол энэ систем нэвтэрснээр цахим шуудангаасаа цалингийн задаргаа, ээлжийн амралтын хоног түүнд бодогдсон цалин, илүү цаг гээд бүх зүйлээ  өөрөө хянаад харах боломжтой болсон төдийгүй өөрийн хүссэн банкны дансаар цалингаа авч болдог болсон нь бүр ч таатай байна.  Мөн ээлжийн амралтыг сарын дундаас эхлүүлж, дараа сардаа үргэлжлүүлэхэд цалин тооцоолсон сардаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг болсон нь нийгмийн даатгалын төлөлт тасрахгүй, бидэнд ипотекийн болон бусад санхүүгийн хэрэгцээний зээл авах зэрэгт хүндрэл учруулахгүй болсон. Энэхүү шинэ систем  нэвтэрсэнд сэтгэл ханамж өндөр байгаа бөгөөд  манай эмнэлгийн 1200 гаруй ажилтан, албан хаагчид надтай адил санаа бодолтой нь анзаарагддаг. Цаашдаа энэхүү нэгдсэн системээс тоон мэдээллээ боловсруулан бидний цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын бүтээмжтэй уялдуулах чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байна.

Энэхүү системийг хөгжүүлж нэвтрүүлсэн хүмүүст талархаж, ажлын амжилт хүсье. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn