Х.Дэлгэрмаа, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн

“ГУРВАН АСУУЛТ” ҮР ШИМ ХҮРТЭГЧТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

1. Таны хувьд төслийн хэрэгжилтээс онцлох үйл ажиллагаа юу байв?

Санхүү, төсвийн чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа олон ажлууд байгаагаас дотоод аудитын стандарт орчуулах болон мэдээллийн систем хөгжүүлэн нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжиж буй ажлыг би илүү онцолж хэлмээр байна.  

2. Яагаад?

Дотоод аудиторуудын Олон Улсын Институтээс 2017 онд Олон Улсын Мэргэжлийн Практикийн Хүрээнд бүрэн хэмжээний өөрчлөлт оруулж, шинэчилсэнтэй холбоотойгоор дотоод аудитын олон улсын стандартын орчуулгыг хийлгэх хэрэгцээ шаардлага үүссэн юм.  Уг стандарт орчуулагдсанаар Дотоод аудиторууд нь стандартын дагуу ажиллах нөхцөл бололцоогоор хангагдсан.

Үүнээс гадна дотоод аудитын салбарт мэдээллийн нэгдсэн систем байхгүйгээс удирдлагуудыг нэгдсэн тоон мэдээллээр түргэн шуурхай хангах үйл ажиллагаа хангалтгүй хийгдэж байгаад дүн шинжилгээ хийж, улсын салбарын дотоод аудитын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэн нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагын судалгааг хийлгэсний үр дүнд одоо улсын салбарын бүх дотоод аудиторуудад системийн нэвтрүүлэлтийн ажил хийгдээд байна.

Ийнхүү дээрх бодлогын томоохон ажлууд хийгдсэнээр улсын салбарын бүх дотоод аудиторууд стандартын хүрээнд аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлж, түүний дагуу аудит хэрэгжүүлсэн ажлын баримт болон нотлох баримтуудыг мэдээллийн системд нэгдсэн журмаар оруулан мэдээлэл нэг дор цугларч, ажлыг нь хөнгөвчлөн гар ажиллагааг халах томоохон алхам болж байна.

3. Таны бодлоор энэ үйл ажиллагаа ямар үр дүн, ач холбогдолтой байсан бэ?

Уг төсөл хэрэгжсэнээр дотоод аудитын олон улсын шинэчлэгдсэн стандартыг эх хэлнээ хөрвүүлэн орчуулж, түгээн сургалт хийх болон мэдээллийн нэгдсэн системийн удирдлагыг бий болгож, удирдлагуудыг түргэн шуурхай үнэн зөв мэдээллээр хангах, мөн дотоод аудиторуудын ажлыг хөнгөвчилж, аудитын хөгжлийн үе шатыг урагшлуулж, гадаадын бусад ижил төстэй байгууллагуудтай туршлага солилцох бодлогын чухал арга хэмжээ болсныг хэлэхэд таатай байна.

Дотоод аудитын олон улсын стардарт, мэдээллийн нэгдсэн удирдлагатай болсноор дотоод аудиторуудын үйл ажиллагаа цахимжиж, ажлын гүйцэтгэл түргэн шуурхай, хугацаа хэмнэсэн, стандарт аргачлалыг чанд мөрдсөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай, тэргүүлэх хэмжээнд хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn