Д.Гэрэлтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч

“ГУРВАН АСУУЛТ” ҮР ШИМ ХҮРТЭГЧТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

1. Таны хувьд төслийн хэрэгжилтээс онцлох үйл ажиллагаа юу байв?

Нийгмийн хамгааллын чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа олон ажлууд байгаагаас нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэл, бодлого боловсруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг би илүү онцолж хэлмээр байна.  

2. Яагаад? 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад дагалдах 20 орчим хуулийн төслийг боловсруулах, холбогдох судалгаа, тооцоолол хийх, олон улсын туршлага ололтыг судлах, орон нутгийн халамжийн байгууллага болон иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлж, саналыг авч тусгах зэрэг олон ажлыг уг төслийн хүрээнд хэрэгжүүлжээ.

3. Таны бодлоор энэ үйл ажиллагаа ямар үр дүн, ач холбогдолтой байсан бэ? 

Уг төсөл манай яаманд хэрэгжсэнээр нийгмийн халамжийн тогтолцоо, эрх зүйн орчныг шинэчлэхэд дээрх зөвлөх үйлчилгээ, сургалт хэлэлцүүлгийн үйл ажиллагаа нь томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг хэлэхэд таатай байна. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар төрийн тусламж дэмжлэг хамгийн их шаардлагатай хүн амын бүлэгт нийгмийн халамжийг чиглүүлж, тэдгээр бүлгийн амьжиргааг дэмжих, бие даан амьдралаа авч явахад нь дэмжлэг болох үйлчилгээ, тусламж сайжирч, улмаар ядуурлыг бууруулахад үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.  


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn