Н.Энхтуяа , Санхүүгийн Зохицуулах Хорооны “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газар”-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар нь Хорооны зохицуулалтад хамаарснаас хойш бид бүхэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудыг бүртгүүлэх, салбараа таньж мэдэх судалгаа, шинжилгээний ажилд илүүтэйгээр анхаарал хандуулж байсан бол одоо салбарын улсын хөгжилтэй хөл нийлүүлж, зохицуулалтын арга хэлбэрийг шинэчлэх, хууль, эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ шаардлага үүссэн.  

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаанд хамааран төрийн бодлого, зохицуулалтад ороод төдийлөн удаагүй байгаа тул бидний боловсруулж буй хуулийн төсөл нь салбарын анхдагч эрх зүйн зохицуулалт болж буйгаараа онцлогтой.  

Тиймээс олон улсын жишигт нийцсэн мөн өөрийн улс орны хүн ам зүй болоод нийгэм, эдийн засгийн онцлогт тохирохуйц хуулийн төслийг боловсруулах зорилгоор Дэлхийн банкны зөвлөхтэй хамтран ажилласандаа таатай байна.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn