Худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, Нийслэлийн Багануур дүүрэг

Багануур дүүргийн хэмжээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 100 орчим албан хаагч, иргэд худалдан авах ажиллагааны А3 цахим сургалтад хамрагдаж худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн. 

Манай дүүргийн хэмжээнд 2022 онд 15.1 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг дээрх мэргэшсэн албан хаагч, иргэдийн оролцоотойгоор хуульд заасан хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд

Манай дүүрэг алслагдсан дүүрэг болхоор тэр бүр танхимын сургалтанд хамрагдаад байх боломж байдаггүй. Худалдан авах ажиллагааны цахим сургалтын систем /http://surgalt.tender.gov.mn/courses/ нэвтэрснээс хойш манай дүүргийн хэмжээнд төрийн албан хаагч, иргэд хүсвэл худалдан авах ажиллагааны цахим сургалтад хамрагдах боломж бий болсон. Цахим сургалтын энэхүү платформ нь ажилтан албан хаагчид болон иргэдийн цаг зав, төсөв мөнгө хэмнэсэн маш зөв зүйтэй шийдэл болсон гэж бид үздэг.

Цахим сургалтын талаар товч танилцуулбал, өөрийн цахим шуудангаар хэрэглэгчийн бүртгэл үүсгэн сургалтанд хамрагдах боломжтой болдог. Хичээл эхлэхийн өмнө цахим сургалтын заавартай танилцсанаар хичээлд хамрагддаг. Суурь мэдлэг олгох цахим сургалтын агуулга нь 3 хэсэг, 11 сэдвээс бүрддэг бөгөөд сургалтын 11 сэдэв тус бүр видео тайлбар, хичээлийн слайд ба мэдлэг бататгах дасгалуудаас бүрддэг. 

Сургалтын хувьд цахимаар явагдаж байгаа гээд үр дүнгүй биш магадгүй илүү үр бүтээлтэй, цаг завтаа тохируулан сурах боломжтой, мөн сургалтын гарын авлага, хичээлүүдийг дахин давтан нөхөж үзэх боломжтой байдгаараа үр өгөөжтэй гэж дүгнэж байна.

Ковид-19 цар тахлаас шалтгаалж бүх нийтийн хөл хорио тогтоосон, танхимын сургалтыг хориглосон үеэр ч худалдан авах ажиллагааны чиглэлээр мэдлэг, мэдээллээ дээшлүүлж цахим сургалтыг хүссэн үедээ үзэж танилцаж байсан.

Төрийн зүгээс иргэдэд, ялангуяа төрийн албан хаагч нарт цахимаар мэдлэг, мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа Сангийн яам, Дэлхийн банкны төслийн нэгж болон Төрийн худалдан авах ажиллагааны газарт талархалж илэрхийлж байна.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn