ДЭЛХИЙН БАНКНААС ЦАХИМ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

10/20/2020

Дэлхийн банкны санаачилгаар Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн ээлжит цахим хурал, нээлттэй хэлэлцүүлгийг 2020 оны 10-р сарын 20-ны өдөр Дэлхийн Банкны Улаанбаатар дахь оффист зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Дэлхийн банкны ажлын хэсгийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, төслийн нэгжийн ажилтнууд, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд оролцож, 2020 оны хэрэгжилт, 2021 оны ажлын төлөвлөгөө, түүнийг боловсруулах бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг солилцов.

Төслийн удирдагч, хатагтай Каролина Вайра цахим хэлэлцүүлгийн үеэр оролцогчдод дараах сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж хүргэв.  Үүнд:

·   Төслийн үр дүнгийн үндсэн болон завсрын хүрээний шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт;

·    Хэрэгжүүлэгч байгууллагуудын цаашид анхаарах асуудлууд, төлөвлөж буй арга хэмжээнүүд;

·    Дэлхийн банкны ажлын хэсгийн төслийн жилийн хэрэгжилтийг үнэлэх ажлын хуваарь;

·    Ирэх оны ажлын төлөвлөгөө боловсруулах, хянах цаг хугацааны төлөвлөгөө;

Хэлэлцүүлгийн арга хэмжээг бүтээлч, үр дүнтэй болгох үүднээс хэрэгжүүлэгч байгууллага бүр 1) Бүрэлдэхүүн хэсгийн 2020 оны хэрэгжилтийн явц, 2) Ирэх 2021 онд хэрэгжүүлэх голлох арга хэмжээнүүд, 3) Төслийн хэрэгжилтэд тулгарч болзошгүй эрсдэлтэй асуудлуудыг тусгасан 3 хуудас танилцуулгыг бэлтгэн Дэлхийн банкны ажлын хэсэгт танилцуулав.

Төслийн удирдагч хатагтай Каролина Вайра болон Дэлхийн банкны төслийн бүрэлдэхүүн хариуцсан шинжээч нар 2020 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар тодруулга авч, ирэх оны ажлын төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах асуудлын талаар тодорхой зөвлөмжүүдийг өгөв.

Хэлэлцүүлгийн үед хуваалцсан мэдээлэл, зөвлөмжүүдийг төслийн зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд холбогдох удирдлагууддаа танилцуулах, ирэх 2021 оны ажлын төлөвлөгөөний төслийг 11 дүгээр сард тохирсон хугацаанд Төслийг хэрэгжүүлэх нэгжид ирүүлэхээр тохиров.

Цахим уулзалт, хэлэлцүүлэг ажил хэрэгч, мэдээлэл авсан, цаашид хийх ажлуудын талаар тодорхой зөвлөмж чиглэл авсан үр дүнтэй арга хэмжээ болов. 

 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЭГЖ

NEWS
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

4/3/2023

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

3/23/2023

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

3/7/2023

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2/28/2023

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

1/20/2023

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

1/11/2023

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Other news »