3/7/2023
Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.
Дунд хугацааны зарлагын хүрээнд шилжихэд одоогийн төсвийн төлөвлөлтийн систем дэх өгөгдөл боловсруулах болон дамжуулах процессыг автоматжуулах, гүйцэтгэлийн үр дүнг хэмжих функцүүдийг шинээр нэмэх зэрэг сайжруулалт хийх нь төсвийн харилцаанд оролцогч талуудын техник ачаалал, цаг хугацааг хөнгөвчлөх, төсвийн дүн шинжилгээний найдвартай байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой тул энэ нь төсвийн шинэчлэлийн чухал бүрэлдэхүүн болох юм.
Төсвийн төлөвлөлтийн системийн шинэчилсэн хувилбар нь бодлого болон төсвийн уялдааг харуулж хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулах төсвийн хязгаар тогтоож, баталгаажуулах, хуваарилах, зохицуулалт хийх болон дунд хугацааны орлого, зарлагын төсөөлөл гаргах, хөтөлбөрийн хүрэх үр дүнг хэмжих боломжийг олгох юм.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Үр дүнд суурилсан дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн системийг сайжруулах багаас төсвийн төлөвлөлтийн мэдээлэл боловсруулалтын одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр систем сайжруулалтын ерөнхий зураглал буюу шаардлагатай нэмэлт функцүүд болон процессыг дараах байдлаар тодорхойлоод байна. Үүнд: