Э.Одонтөгс, Дорнод аймгийн ЗДТГазрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

Төрийн албаны цалингийн нэгдсэн систем бол төсөв, санхүүгийн салбарт хийгдэж байгаа томоохон шинэчлэлүүдийн нэг гэж боддог. Төсөл цаашид хэрэгжих тусмаа энэ систем улам боловсронгуй болж, албан хаагчдыг ажлыг хөнгөлнө, илүү ил тод болно гэдэгт  итгэдэг.

Өмнө нь нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг гараар хөтөлдөг байсан бол одоо нэгдсэн системтэй боллоо. ТАЦНС, Хүний нөөцийн удирдлагын системээр дамжуулан эрхэлсэн ажлын хүрээнд мөрдөгдөж байгаа хууль, эрхзүйн актыг  мэдлэгээ зузаатгаж байгаадаа туйлын баяртай байна. Өмнө нь хууль, эрхзүйн актуудыг ном, товхимлоос судалж өөрийн нягтлан бодох бүртгэлийн программд (гараар) хийдэг байсан. Одоо нэгдсэн платформд мэдээлэл бэлэн байгаа нь өгөөжтэй байна.

Төсвийн бүх (нууцын зэрэглэлтэйгээс бусад) байгууллагуудын Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтныг хариуцлагыг нэмэгдүүлэн тогтмолжуулснаар (уг ажилтан нь мэдээллээ хариуцлагатайгаар хийснээр) тухайн байгууллагын цалин хөлс зөв бодогдох нөхцөл бүрдэнэ гэж боддог. Мөн төсвийн байгууллагын нягтлан бодогч солигдсон тохиолдолд заавал ТАЦНС, ХНУС-ийн багц сургалтад (Шинээр бий болох гэж байгаа платформд заавал сууж мэдээлэл авсан байх) гэсэн шаардлагыг бүх шатны төсвийн байгууллагад үүрэгдүүлбэл зүгээр санагддаг. 

Улс орон даяар нэвтэрч байгаа шинэ системийг турших, сургах, сайжруулах нөхцөл бүрдэж, энэ шинэчлэлийн явцад өөрийн хувь нэмэр оруулж чадсандаа сэтгэл хангалуун байна. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn