У.Бүжинлхам, Хадгаламжийн даатгалын корпорацын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн

Би Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд “Өгөгдлийн ухаан” цахим сургалтад хамрагдсан. Цар тахлын хүнд үед тоон шинжилгээ болон өгөгдлийн ухааны суурь мэдлэгт суралцаж залуу мэргэжилтний хувьд хурдацтай хөгжиж буй банк, санхүүгийн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж чадсандаа баяртай байна.

Цахим хэлбэрээр суралцсанаар сэдэв тус бүрээр тест өгч, шаардлагатай хэсгүүдийг давтан суралцаж байсан нь үнэхээр өндөр өгөөжтэй санагдсан. Энэхүү сургалтаар өгөгдлийн шинжлэх ухааныг банкны салбартай хослуулж тоон өгөгдлийн ашиглан маш олон төрлийн асуудлуудыг шийдвэрлэх, тооцоолох, боломжуудтай танилцсан. 

Ингэснээр манай байгууллага Олон Улсын Хадгаламжийн Даатгалын холбооноос гаргасан үр дүнтэй хадгаламжийн даатгалын тогтолцооны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох үндсэн зарчмын шалгуурыг хангахад томоохон түлхэц болсон гэж боддог. Түүнчлэн төслийн хүрээнд хадгаламжийн даатгалын салбарын хүний нөөцийг чадваржуулах олон арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, эрсдэлийн удирдлагыг сайжруулан олон нийтэд зөв сувгаар мэдээллийг түгээх боломжийг нэмэгдүүлж байгаад баяртай байна. 

Манай байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Дэлхийн банк болон төслийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn