О.Ууганчимэг, Дархан-Уул аймаг, Боловсрол Соёл Урлагийн Газрын Төсөв санхүү хариуцсан мэргэжилтэн

Миний хувьд хаанаас ч цахим орчинд цалингаа бодох нь амар байна. Холбогдох хууль, журам бүрэн хэрэгжиж, санамсаргүй гаргадаг байсан алдаа дутагдал байхгүй болж, байгууллагынхаа цалин хөлсийг хурдан шуурхай бодож, холбогдох тайлан мэдээг цаг хугацаанд үнэн зөв мэдээлж байгаадаа их баяртай байна. 

Хувь мэргэжилтний үүднээс харахад цахим орчинд ажиллах санхүүгийн мэдлэг, мэргэшил, ур чадвар дээшилсэн, ХХОАТ, НДШ-ийн тайлан болон хүний нөөцийн нэгдсэн системтэй холбоотой төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөнийг үнэн зөв тайлагнах, бүртгэх боломж бүрдэж байгаа нь хамгаас чухал санагддаг. 

Албан хаагчийн ажилласан жил, цалингийн шатлал, нэмэгдэл хөлс, цалинг орхигдуулах, ээлжийн амралтын олговор, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж, татвар, нийгмийн даатгалын суутгалууд гэх мэтийг хувь хүн буруу тооцооллоо гэсэн асуудлууд ирдэг байсан бол одоо эдгээр асуудал байхгүй болж байна.

Аудит болон хяналтын байгууллагад гаргаж өгдөг нэгдсэн мэдээллийн тайлангийн цэстэй болгож хөгжүүлэлтийг цаашид хийгээсэй гэж би хүсдэг. Төрийн байгууллагууд жил бүр хяналтын байгууллагаар шалгагддаг, маш их судалгааны маягт гаргаж өгдөг тул тэр судалгааг хялбар болгоход энэ систем хувь нэмрээ оруулж чадна гэдэгт би итгэдэг. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn