Б.Бямба-Эрдэнэ, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн Газрын Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн, Н.Эрдэнэ Төслийн зөвлөх

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд “Санхүүгийн тайлагнал” 9 сарын хугацаат цахим сургалтад хамрагдсандаа бид баяртай байна. Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа цахим сургалтын платформыг ашиглан 4 бүлэг бүхий цогц хичээлийг өөрсдийн цаг завд тохируулан үзэх боломж олдсон нь олзуурхууштай байлаа.

Энэхүү хичээл нь зөвхөн тест бөглөх, видео бичлэг үзэхээс гадна бусад хамтран суралцагч нартай харилцах, хамтран ажиллах боломж олгосон ба төгсгөлд нь бүх хичээлийг нэгтгэсэн төслийг бэлтгэсэн нь өмнө сурсан чадварыг бататгасан, энэ мэдлэгээ практикт шууд ашиглаж эхлэхэд тус дэм болсон. 

Ингэснээр манай хэлтэст тулгардаг асуудал, төсвийн бодлогын асуудлуудыг эдийн засаг, хуулийн чиглэлээс гадна санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаас хандах боломжийг олгосон гэж бодож байна. Ялангуяа 2022 оны төсвийн бодлогын нэг чиглэл болох төрийн өмчит компанийн шинэчлэлийн ажлын хүрээнд төрийн өмчит компаниудын сүүлийн жилүүдийн тайлан, санхүүгийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх шаардлага тулгарсан бөгөөд сурсан чадвараа тэр дор нь ашиглах боломж гарсан юм. 

Цар тахлын энэ хүнд үед цахимаар чадвараа хөгжүүлэх, чанартай боловсрол олж авах боломжоор хангасан төслийн хамт олондоо талархал илэрхийлье.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn