Б.Одмандах, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын алба хариуцсан референт

“ГУРВАН АСУУЛТ” ҮР ШИМ ХҮРТЭГЧТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

1. Таны хувьд төслийн хэрэгжилтээс онцлох үйл ажиллагаа юу байв?

- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн одоогийн үйл ажиллагааны гарын авлагыг үнэлэх, дүрэм журмыг шинэчлэн сайжруулах, бэхжүүлэх, зохих тогтолцоог бэлтгэн сайжруулах олон улсын зөвлөх үйлчилгээг онцолмоор байна. 

2. Яагаад? 

- Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд ОУВС, Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид хийх ажлуудыг тодорхойлж, стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эрх зүйн орчныг сайжруулах талаарх Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналын төслийг хамтран боловсруулсан. 

3. Таны бодлоор энэ үйл ажиллагаа ямар үр дүн, ач холбогдолтой байсан бэ? 

- Тус зөвлөхтэй хамтран ажиллаж, гаргасан тайлан, санал дүгнэлтүүд, холбогдох хуулийн төсөл, төсөв, макро-эдийн засгийн байдал, төсөөлөлд судалгаа хийх аргачлал, сургалтын хийгээд үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө зэрэг нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны гарын авлага, зөвлөлөөс гаргах дүгнэлт, зөвлөмжийн суурь болж байна.  


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn