Ж.Цогзолмаа, ХНХЯ, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, мэргэжилтэн

"ГУРВАН АСУУЛТ” ҮР ШИМ ХҮРТЭГЧТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

1. Таны хувьд төслийн хэрэгжилтээс онцлох үйл ажиллагаа юу байв?

 “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.5.3-т “Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 3.1.1-д Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг шинэчилж даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэн, хуримтлалын нэгдсэн сан  байгуулагдан иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийгдэнэ гэж тус тус заасны дагуу:

- Монгол Улсын онцлогт нийцсэн Хуримтлалын нэгдсэн санг бий болгохоор Олон улсын туршлагыг судлан, Монгол Улсад хуримтлалын нэгдсэн санг тогтвортой, цогц байдлаар хөгжүүлэх боломжийн талаар тандан судалгаа хийх, Монгол Улсын тэтгэврийн тогтолцоонд урьдчилсан үнэлгээ хийх, Монгол Улсад хуримтлалын нэгдсэн санг тогтвортой, цогц байдлаар үе шаттай хөгжүүлэх боломжийн үнэлгээг хийхэд Дэлхийн банкны “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Олон улсын зөвлөх үйлчилгээний багтай хамтран ажилласан. Энэхүү төслийн хэрэгжилтээс онцлох зүйл, үр өгөөж асар их байлаа. Зөвлөх байгууллага нь хуримтлалын нэгдсэн санг Монголд бий болгох боломж нөхцөл байдалд үнэлгээ хийж, Сингапурын туршлагаас сургалт хийж, тайлан гаргаж мөн Монголд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө зэрэг гурван том тайланг ХНХЯ-нд бэлтгэж өгсөн. Төслийн нэгжийн баг яам болон Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын хооронд холбож, хамтын ажиллагаа, уялдааг сайн ханган амжилттай ажилласанд талархаж байна.

2. Яагаад? 

Миний хувьд  шинээр бий болох хуримтлалын нэгдсэн санг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Сингапур Улсын туршлагаас Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэдийнхээ суурь хэрэгцээ буюу эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж чадвал дундаж давхарга тэлдэг болохыг харж болох юм.  Дэлхийн банкны “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөх үйлчилгээний багтай хамтран ажиллах хугацаандаа Монгол улс дахь хотын менежмент (Нийтийн орон сууц) чиглэлээр 7 сарын турш үе шаттайгаар хэрэгжсэн сургалтад мөн хамрагдсан нь тус төслийн олон талын үр өгөөжтэйг харуулж байна.

3. Таны бодлоор энэ үйл ажиллагаа ямар үр дүн, ач холбогдолтой байсан бэ? 

Төслийн хүрээнд хариуцан ажиллаж буй чиглэлээр ОУ-ын туршлага судлахаас гадна, Зөвлөх үйлчилгээний багтай хамтран ажиллаж, ажлын ачаалал зэргээс хамаарахгүй онлайнаар сургалтад хамрагдан, өөрийн ур чадварыг хөгжүүлэхээс гадна бодит нөхцөл байдал дээр хэрэгжүүлж, цаашдын ажилд тусгах инновици, үйлчилгээг сайжруулах тодорхой санаа авсан зэрэг сургалт, төслөөс сурсан зүйл маань миний ажил, байгууллагад үнэ цэнийг нэмсэн. Уг төслийг хэрэгжүүлж буй нийт баг хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. 



Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn