Б.Туулцэцэг, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ЗДТГ-ын төсөв төрийн сангийн мэргэжилтэн
Хөдөө орон нутагт төрийн албанд ажиллаж амьдарч буй залуу боловсон хүчний хувьд төрийн сангийн цахим шилжилтийн түүхэн цаг үед гар бие оролцон ажиллаж байгаадаа урам зоригтой ажиллаж байна.
Аливаа салбарын хөгжил тухайн салбарын ажилтнуудын мэдлэг чадвар, хандлагаас шууд хамаардаг гэж боддог. Сангийн яамнаас хэрэгжүүлж буй санхүүгийн шинэ ажилчдад зориулсан сургалтын цахим систем үүнд маш том үүрэг гүйцэтгэж байна. Цаг хугацаа орон зайнаас үл хамааран төсөвт байгууллагуудын гүйлгээг 100 хувь цахимаар хийж байгаа нь төрийн сангийн ажилтнуудын боловсролыг дээшлүүлэх, сурч хөгжих боломжийг нээж өгч байна. Төрийн сангийн ажилтнуудын тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэхэд салбарын бодлого чиглэж байгаад баяртай байна.
Төрийн сангийн гүйлгээ цахим системд шилжиж байгаа нь техник технологи хөгжиж буй энэ цаг үетэй хөл нийлсэн, үр дүнтэй ажил боллоо. Төлбөр тооцооны нэгдсэн цахим системүүдэд зарим үед алдаа гарах, орон нутгийн интернэтийн хурд удаан, тоног төхөөрөмжийн хүчин чадал муу зэргээс шалтгаалж хүндрэл гарч байгаа ч шинэ системд шилжээд удаагүй учир цаашид системийн хөгжүүлэлт хийгдэж илүү сайхан болно гэдэгт итгэлтэйгээр ажиллаж байна.
Өмнө нь гүйлгээг цаасаар буюу гараар хийгдэг байхад анхан шатны баримт дутуу, эдийн засгийн ангилал буруу, бүрдэл болоогүй зөрчилтэй гүйлгээнд хяналт тавин буцаадаг байсан ч үүнийгээ нотлох баримт бидэнд байдаггүй байсан.
Харин гүйлгээ цахим болсноор хяналт тавин бүрдэл болоогүй зөрчилтэй гүйлгээг илрүүлж буцаахад системд “буцаасан” төлөвтэй хадгалагдан үлддэг болсон. Энэ нь биднийг төрийн сангийн төлбөр тооцооны хяналт тавьсныг нотлох баримт болж байгаа нь энэ системийн бас нэг давуу тал болсон.
Монгол улс, Улаанбаатар-15160,
Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn