С.ГЭЛЭГЖУНАЙ, Сангийн яам, Төсвийн нэгтгэлийн хэлтэс, мэргэжилтэн

“ГУРВАН АСУУЛТ” ҮР ШИМ ХҮРТЭГЧТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

1. Таны хувьд төслийн хэрэгжилтээс онцлох үйл ажиллагаа юу байв?

- Олон улсын мэргэжлийн сургалтын төвөөс зохион байгуулсан Excel-ийн ахисан шатны цахим сургалтыг би онцолмоор байна

2. Яагаад? 

- Миний хувьд орон нутгийн төсвийн хуваарь хариуцдаг учраас аймаг, сумдаас ирсэн их хэмжээний өгөгдөл дээр ажилладаг. Задгай өгөгдлийг нэгтгэж, мэдээллийн бааз үүсгэхэд цаг их зарцуулахаас гадна олон томьёог зэрэг оруулахад компьютер гацаж удааширдаг асуудлыг энэ сургалтад сууснаар шийдэж чадсан.

3. Таны бодлоор энэ үйл ажиллагаа ямар үр дүн, ач холбогдолтой байсан бэ? 

- Цар тахлын үеэр мэргэжлийн сургалтад суух боломж эрс багассан. Харин энэ цахим сургалт өөрөө хурдаа тохируулж, сурангаа шууд дадлага хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Нэг бүлгээс нөгөө бүлэгт ахихын тулд шалгалт өгдөг нь сурах явцыг хянахад их тустай санагдсан. Техник, технологи хөгжихийн хэрээр программ хангамж тасралтгүй өөрчлөгдөж их хэмжээний өгөгдөлтэй ажиллах ур чадвар, хурд улам нэмэгдэж байгааг энэ сургалтын үеэр ажигласан. Цаашдаа тасралтгүй сурахаар төлөвлөж байна.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn