А.Алтангэрэл, Нийгмийн хамгааллын судалгаа, өрхийн амьжиргааны төвшин тогтоох аргачлал хариуцсан ахлах мэргэжилтэн, ХНХЯ, БТГ-ын Мэдээллийн технологийн статистикийн хэлтэс

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн Банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр нийгмийн хамгааллын салбарын ажилчдыг чадавхижуулах зорилгоор мэргэжлийн англи хэлний түвшин ахиулах сургалтад хамруулсан. Энэхүү сургалтад хамрагдсандаа би маш их баяртай байна.  

Учир нь дэлхий даяаршлагдахын хэрээр англи хэлний хэрэгцээ шаардлага ажил, амьдралд өдөр тутамд хэрэглэгдэх болж байна. Миний бие ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Мэдэллийн технологи, статистикийн хэлтэст судалгаа, статистикийн чиглэлээр ажилладаг бөгөөд ажлын хэрэгцээнд гадаад орны хүмүүстэй албан шугамаар биечлэн болон бичгээр харилцах, олон улсын аргачлал, туршлагыг судлах зэрэг ажлуудад англи хэлний мэдлэг, ур чадвар ихээхэн шаардагддаг. 

Энэ цаг үед энэхүү хэрэгцээтэй сургалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеээ олсон, ажлын бүтээмжийг сайжруулахад их тус дэм болсон ажил гэж бодож байна. Мэргэжлийн бичгийн болон ярианы бүх хичээлийг англи хэлний багш удирдан чиглүүлж, англи хэлний жинхэнэ мэргэжлийн арга барилаар хангаж, хичээлийг бидний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн явуулсан. Мөн энэхүү төслийн бүх хамт олонд өөрийгөө хөгжүүлэх, чадавхижуулах сайхан боломжийг олгосон та бүхэнд гүнээ талархал илэрхийлж байна. Цаашид энэ салбартаа өөрийн мэдсэн, сурсан бүхнээ ашиглаж Монгол улсыг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулах гэж хичээх болно.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn