М.Цэрэннамид, Сангийн яамны Төрийн захиргааны, удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Сангийн яам нь Оффис 365 системийг нэвтрүүлж, дотоод үйл ажиллагаа, албан бичгийн боловсруулалт, хяналтыг цахим орчинд шилжүүлээд байна. Уг системийг Sharepoint, Power Automate, PowerApps зэрэг технологийг ашиглан хөгжүүлсэн бөгөөд цаашид уг системийн хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулалт, хөгжүүлэлт хийхэд дээрх технологиудын талаарх мэдлэг, туршлага шаардлагатай.

Иймд уг төслийн хүрээнд Сангийн яамны мэргэжилтнүүдийг Empasoft академиас зохион байгуулсан Microsoft Power Platforms-ын мэдлэг, чадвар дээшлүүлэх сургалтад хамрууллаа. Уг сургалт нь Office 365 болон Power platforms-ын администратор, үндсэн хөгжүүлэлтэд шаардлагатай мэдлэг, туршлагыг 20 цагийн практик дадлагаар олгосноороо давуу талтай байлаа.

Дээрх сургалтаар олж авсан мэдлэг нь бидний өдөр тутмын ажилд ашигладаг систем, технологийг илүү гүнзгий түвшинд ашиглах, сүүлийн үеийн хандлага болох low-code зарчмаар, app хөгжүүлэлтийг хялбараар хийх, гар ажиллагааг багасгасан автоматжуулалтуудыг хийх боломжийг олгож байна. Уг сургалтаар мэдлэг, чадвараа дээшлүүлэх боломжийг олгосон Дэлхийн банк болон төслийн багийнханд талархал илэрхийлье.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn