Э.Энхчимэг, Сангийн яамны Төрийн захиргааны, удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн:

Аливаа төрийн байгууллагад албан бичиг солилцоо, албан бичиг боловсруулалт нь хамгийн чухал, өдөр тутмын үйл ажиллагаануудын нэг юм. Сангийн яаманд 7 хоногт дунджаар 700-1000 албан бичиг бусад байгууллага, иргэдээс ирдэг бол Сангийн яамнаас мөн тооны албан бичгийг боловсруулан илгээж байна.

Нэг албан бичгийн төслийг боловсруулж илгээхэд хэлтсийн даргаас эхлээд Төрийн нарийн бичгийн дарга, Сайд хүртэл хянуулж дунджаар 5-7 албан тушаалтнаар дамжин хянуулж, батлуулдаг. Энэ процесс нь уламжлалт байдлаар цаасан дээр албан бичгийн төслийг хэвлэж, хянуулвал ихээхэн механик ажил, цаг хугацаа шаардсан ажил юм. 

Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Сангийн яам нь Оффис 365 системийг нэвтрүүлж, албан бичгийн боловсруулалт, хяналтаа бүрэн цахим орчинд шилжүүлээд байна. Уг шийдлийг нэвтрүүлснээр бид дараах гол давуу талууд бий болсон гэж харж байна.

  • Цаасны хэрэглээ ихээхэн багассанаар эдийн засгийн хэмнэлт гарч, ширээн дээр олон тооны бичиг цугларахгүй болсон.
  • Цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч албан бичгийг цохох, хянах боломжтой болсон. Ингэснээр албан бичгийн шийдвэрлэх хугацаа тодорхой хэмжээнд буурч байна.
  • Зайнаас ажиллах болон томилолттой үед ажил хэвийн үргэлжлэх боломжтой болсон.
  • Мобайл аппликейшнээс албан бичгүүдээ хянах, баталгаажуулах боломжтой болсноор ажлын бүтээмж дээшилж байна.

Эдгээр болон бусад олон давуу талууд нь байгууллагын цахим шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд бусад төрийн болон хувийн байгууллагуудад сайн жишээ болж байна. 

Уг төслийг хэрэгжүүлж буй нийт баг хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn