М.Мөнхжавхлан, референт, Мэдээллийн технологийн хэлтэс

Дэлхийд бүх салбарын үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, санхүүгийн салбарт технологийн дэвшил, инновацын шийдэл болох хиймэл оюун ухаан, блокчейн, их өгөгдөл, үүлэн технологи дээр суурилан хөгжүүлсэн процесс, программ хангамж,  мэдээллийн систем нэвтэрч байна.  

Санхүүгийн зохицуулах хороо нь  

- FINA систем /зохицуулалттай этгээдээс тайлан хүлээн авах болон боловсруулах/ 

- Зөвшөөрлийн цахим систем /зохицуулалттай этгээдээс тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авах зориулалттай/ 

- Эрсдэлийн үнэлгээний систем 

- ERP систем /хүний нөөц, албан бичиг, санхүүгийн программ/ 

Харин цахимжуулах зорилтын хүрээнд хамгийн эхний томоохон ажил бол илүү өргөн боломж бүхий тогтолцоог хөгжүүлж нэвтрүүлэх, Big Data технологид суурилсан, FINA системийг орлох /зохицуулах байгууллагуудаас санхүүгийн тайланг хүлээн авч боловсруулдаг/ нэгдсэн платформ системтэй болоход цахим шилжилт хийх хөтөлбөр, зураглал бидэнд хэрэгтэй байна.  

Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь бидэнд зөвлөх үйлчилгээний хүрээнд тулгамдаж буй мэдээллийн технологийн асуудалд дэмжлэг авах  боломжуудыг олгож байгаад баяртай байна. 


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn