М.Мянганбуу, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга

Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цахим системд суурилсан дотоод хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны системийг хөдөлмөр, халамж, нийгмийн даатгалын үйлчилгээнд нэвтрүүлж байна. Сэтгэл ханамжийн үнэлгээний систем суулгаж, ашиглах зааврын талаарх сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж, үйлчилгээний ажилчдад, зориулсан гарын авлага бэлтгэж, системийг бүрэн нэвтрүүллээ.  Энэхүү ажил нь тус салбараар үйлчлүүлж байгаа иргэдийн сэтгэл ханамжийг үнэлэх, үйлчилгээгээ сайжруулах, улмаар ажлын гүйцэтгэл, дотоод хяналтыг сайжруулахад шинэлэг ажил болсон бөгөөд цаашид удирдлагын менежментийн чанарын стандартыг нэвтрүүлэх нэг нөхцөлийг хангаж байгаа тул бидний зүгээс талархалтай байна. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn