Д.Оюунбилэг, , Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэнСангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн:
Сүүлийн жилүүдэд мэдээллийн систем хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, мэдээлэл солилцоог автоматжуулах нь хамгийн чухал, тулгамдсан асуудлууд болоод байна.
Өмнөх хугацаанд бид систем хооронд мэдээлэл дамжуулахад зориулж тусдаа олон веб сервисийг систем бүрд зориулж хөгжүүлэх зэргээр мэдээллийн аюулгүй байдал, хөгжүүлэлтийн процесс болон өгөгдлийн форматын нэгдсэн стандартгүй байдлаар шийдэж ирсэн. Энэ нь системүүдийн тоо олшрох, олон байгууллагатай харилцах, бизнес шаардлага нэмэгдэхийн хэрээр улам төвөгтэй байдалд хүргэж байсан тул бид “Төсөв, санхүүгийн нэгдсэн сервис платформ” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хөгжүүлж энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Төсөл амжилттай хэрэгжиж системийн эхний хувилбарыг нэвтрүүлсэн ба системийг ашиглах, цаашид удирдан зохион байгуулахад зориулсан админ хэрэглэгчийн сургалтыг гүйцэтгэгч компани болон төслийг хариуцаж буй захиалагч талаас 2022 оны 7-р сард зохион байгууллаа.
Уг сургалтын хүрээнд системийн ерөнхий танилцуулга, модуль тус бүрийг хэрхэн ашиглаж хөгжүүлэлт хийх, цаашид системийг удирдан зохион байгуулах, шинэ орчинд суулгаж тохируулах зэрэг админ түвшний бүхий л шаардлагатай агуулгыг хамруулсан. Мөн энэ сургалтын үеэр хэрэглэгчийн болон админ түвшний гарын авлагыг хүлээлгэн өгч, тайлбарласан нь маш үр дүнтэй байлаа.
Уг төслийг хэрэгжүүлж буй нийт баг хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Монгол улс, Улаанбаатар-15160,
Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn