Д.Чинзориг, Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ-ын дарга

Малын тоо толгойн албан татвар тогтооход малчдынхаа гаргасан санал санаачилгад тулгуурладаг. Үүнийг авч үзэх нь ойлгомжтой. Сум, орон нутгаас татвар хураалтыг бүрэн хийх тал дээр иргэдтэй хамтрах, сурталчлах ажил хийдэг. 

Цаг зуурын хүндрэл бэрхшээлийн давтамж ойртож байгаа учраас ногоон тэжээл тариалах, өвс тэжээлийг бүрдүүлэх асуудал нэн тэргүүний болж хувирч байна. Сум тэр чиглэлийг баримталж ажиллана. Малын тоо толгойн албан татвар авах асуудлыг иргэд дэмжиж байгаа. Учир нь орлогыг нь эргээд өөрсдөд нь, хөдөө аж ахуйд нь зарцуулдаг.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn