Т.Нямсүрэн, Өвөрхангай аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн

Юуны түрүүнд Эрхийн бүртгэлийн сан системийг орон нутагт нэвтрүүлэх үйл ажиллагааг Өвөрхангай аймгаас эхэлсэнд гүнээ талархаж байна. 

Манай аймагт Эрхийн бүртгэлийн сан системийг танилцуулах, нэвтрүүлэх сургалтыг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр аймгийн төвийн төсөвт байгууллагуудыг хамруулж зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч нар болон аймгийн санхүү, төрийн сангийн хамт олны хувьд уг системийн гүйцэтгэх үүрэг болох цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулах улмаар биечлэн төрийн санд очилгүй цахимаар гүйлгээ хийж эхэлсэн явдалд ихэд таалагдсан. Төслийн багаас авсан чиглэл, цахим баталгаажуулалтын гарын авлагыг ашиглан эрхийн бүртгэлийн сангийн сургалтыг 19 сумын төрийн сан, төсөвт байгууллагуудыг хамруулан зүүм аппликейшн (zoom), дэлгэц удирддаг програм (anydesk)-аар дамжуулан цахимаар амжилттай зохион байгуулж, 4 дүгээр сард эхний хагаст багтаан бүрэн нэвтрүүллээ. 

Цаашид төсвийн байгууллагын бүх гүйлгээг Эрхийн бүртгэлийн сан системийн тусламжтай дамжуулснаар төрийн сангийн төлбөр тооцоо гүйлгээ түргэн шуурхай явагдаж, бидний өдөр тутмын ажлыг үлэмж хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна. Өөрийн зүгээс эрхийн бүртгэлийн сан системийг санаачилсан, хөгжүүлэлтийг хариуцаж буй баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn