Ментий Д.Учрал, Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн бага ангийн нийгмийн ажилтан

Юун түрүүнд энэхүү менторшип хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан Монгол Улсын Сангийн яам болон хамтран зохион байгуулж буй Unread media компанийн хамт олонд талархал илэрхийлж байна. Энэхүү боломжийг олгосонд та бүхэнд маш их баярлалаа. Анхны жилдээ зохион байгуулагдсан менторшип хөтөлбөрт хамрагдсан ментий залуучууд бид Сангийн яамны үйл ажиллагаатай нээлттэй танилцаж, мэдлэг мэдээлэл олж авсны зэрэгцээ менторуудтай биечлэн уулзаж, үнэтэй зөвлөгөө мэдээлэл олж авсан. Энэхүү олж авсан мэдлэгээ бид эргэн тойрны хүмүүстэйгээ хуваалцаж, цаашид идэвх санаачилгатай иргэн байх болно. Мөн дараа дараагийн менторшип хөтөлбөрт гар бие оролцон хувь нэмрээ оруулахдаа бэлэн гэдгээ ч энэ дашрамд хэлмээр байна.    

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn