Ү.Анармаа, “MOF” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН СЭТГЭГДЭЛ

Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам Unread медиа компанитай хамтран "Ирээдүйгээ төсөвлө" аяныг эхлүүлээд буй. Уг аяны хүрээнд бид ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан; их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан. 

Аяны хүрээнд зохион байгуулсан дараагийн үйл ажиллагаа нь “MOF” менторшип хөтөлбөр бөгөөд зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн юм. Тус менторшип хөтөлбөрт 16 ментий шалгарч Монгол Улсын Сангийн яамны үйл ажиллагаатай танилцан олон шинэ мэдлэг, боломжийн эзэд болсон билээ. Ингээд энэхүү хөтөлбөрөөс онцлох гурван зүйлийг танилцуулж байна.

Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын мэргэжилтэн

MOF Менторшип хөтөлбөрт хамрагдсанаар Сангийн яамны бүтэц үйл ажиллагаа, төсвийн цаглавар, төсвийн бодлого төлөвлөлт зэрэг олон зүйлийг мэдэж авсан. Мөн сурсан мэдээллүүдээ бататгаж, долоо хоног бүр багаараа даалгавар гүйцэтгэж байсан нь тун сонирхолтой санагдсан. Хөтөлбөрийн төгсгөлд Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газарт ажиллахаар болж, Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах боломж олдсонд тун баяртай байна.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn