М.Баасандорж, Сангийн Яамны Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

Шинэ системийг нэвтрүүлэхэд гарын авлага чухал дэмжлэг болдог . . .

Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын бүртгэл, тооцоо судалгаанд хэрэглэх гол систем нь “Өрийн удирдлагын болон санхүүгийн шинжилгээний систем” буюу ДМФАС юм. Тухайн системийг ашиглан Засгийн газрын өрийн бүтцэд орох дотоод үнэт цаас, гадаад үнэт цаас, гадаад зээл, өрийн баталгааны ашиглалт, эргэн төлөлтийг бүртгэж, цаг тухайд нь тайлан татаж гаргаж чаддаг болсон. 

Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн дэмжлэгээр ДМФАС-ийн гарын авлага боловсруулагдаж ашиглалтад орсноор Өрийн удирдлагын хэлтэст шинээр мэргэжилтэн болж орсон миний хувьд тус системтэй бүрэн танилцаж, хурдан хугацаанд бие даан суралцаж, ашиглаж чаддаг болсон. Өдөр тутмын хэрэглээнд гарын авлага их чухал дэмжлэг болдог. Нэг хэсэгтээ л юуг, яаж хийх билээ гэдгээ тогтмол харж, шинээр сурч, туршлага хийх хэрэгтэй болдог юм байна. Шинэ системийг бүрэн ашиглаж сурахад дэмжлэг үзүүлж, таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөнд маш их баярлалаа. 


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn