З.Анар, Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын ахлах мэргэжилтэн

Сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшилд гарсан ололт, амжилтад тоон өгөгдөл, түүний хэрэглээ чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай тэмцэхэд тоон өгөгдлийн хэрэглээ чухал үүрэг гүйцэтгэж, бидний өдөр тутмын амьдралыг сайжруулах чиглэлд ашиглагдаж байна.

Сангийн яам нь цаг үеийн нөхцөл байдал, ойрын ирээдүйн хандлага зэрэг мэдээллийг шуурхай авч, тус мэдээлэлд боловсруулалт хийн, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авч ажиллахад манлайлж ирсэн. Ийм ч учраас тус яамны залуу мэргэжилтнүүдийн дунд тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх орчин үеийн арга аргачлалуудыг сурч, төсөв, санхүү, эдийн засгийн бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалтад ашиглах хэрэгцээ шаардлага өндөр байдаг.

Миний хувьд Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд edX платформ дээр байршдаг IBM-ын “Дата анализ”-ын 9 хичээлээс бүрдэх багц хөтөлбөрийг сонгон судалсан. Үүний үр дүнд тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх сүүлийн үеийн программ хангамж, арга хэрэгслүүдийг ашиглах чадвараа сайжруулж чадсан нь эдийн засгийн судалгаа, шинжилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой байсан гэдгийг онцолмоор байна. Цар тахлын үед цахимаар чадвараа хөгжүүлэх, чанартай боловсрол олж авах боломжоор хангасан төслийн хамт олондоо талархал илэрхийлье.


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn