ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021-09-24

2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохицуулагч зөвлөхүүдэд зориулсан “Төслийн хэрэгжилтийн явц” уулзалт, хэлэлцүүлгийг Төслийг хэрэгжүүлэх нэгж зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь төслийн хэрэгжилтийн явцыг дэд бүрэлдэхүүн тус бүрээр нарийвчлан ярилцах, цаашид хэрэгжилтийн явцыг хурдасгахад анхаарах асуудлуудаар санал солилцох явдал байв. Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд: 

  1. ТСТББТ болон МУЗБ төслүүдийн 2021 оны арга хэмжээний төлөвлөгөө ба дэд бүрэлдэхүүн хэсэг бүрийн хэрэгжилтийн явц;
  2. Төлөвлөлтийн гүйцэтгэлийг сайжруулах, хяналт-шинжилгээ үнэлгээг сайжруулах зөвлөмж, арга зам.

Төслийг хэрэгжүүлэх нэгжийн зүгээс худалдан авах ажиллагаа, сургалт, зарцуулалт, хяналт-шинжилгээ үнэлгээ тус бүрээр 2021 оны 9-р сарын 24-ний байдлаарх хэрэгжилтийн мэдээлэл, танилцуулгыг бэлтгэж, зохицуулагч зөвлөхүүдэд хүргүүлэв.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ТӨСӨВЛӨЛТ”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ҮЕ ШАТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

2021-10-20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн төлөвлөсөн үйл ажиллагааны нэг зорилт нь Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт (ЖМТ)-ийг нэвтрүүлэх үйл явцыг Монгол Улсад хийгдэж буй төрийн санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлд нэгтгэх явдал юм.

САНХҮҮГИЙН САЛБАР БОЛОН МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГЫН ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ТУСГАСАН ЗАГВАР ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021-10-13

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Монголбанкны чадавхыг бэхжүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах зорилтыг дэвшүүлж, үе шаттай арга хэмжээ, техникийн туслалцааг төлөвлөн хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Монголбанкны Мөнгөний бодлогын газар БНЧУ-ын OGResearch судалгааны байгууллагатай хамтран “Санхүүгийн салбар болон макро зохистой бодлогын элементүүдийг тусгасан загвар хөгжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж, эцэслэх шатанд ороод байна. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД САНХҮҮГИЙН МЭРГЭШҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

2021-10-06

Дэлхийн банк Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд ТСТББ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд СЗХ-ны байгууллагын чадавхыг сайжруулах техник, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлууд хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр СЗХ-ны даатгалын бодлого, зохицуулалтын газрыг чадавхжуулах зорилгоор СЗХ-ны даатгалын зах зээлийн хөгжлийн болон  зохицуулалтын бодлого боловсруулах ажил эрхэлдэг мэргэжилтнүүдийг олон улсын нэр хүнд бүхий Британийн Даатгалын Итгэмжлэгсэн Институтийн санхүүгийн мэргэжлээр өндөр түвшинд мэргэшүүлж итгэмжлэл, гэрчилгээ олгох сургалтад хамруулж байна. 

ДААТГАЛЫН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ НЬ

2021-09-29

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь Санхүүгийн салбарын бодлогыг хөгжүүлэх чиглэлээр Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэст амжилттай хэрэгжиж байна. Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэст төслөөс үзүүлж буй дэмжлэгийн нэг үндсэн чиглэл нь даатгалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, даатгалын салбарын бодлогод олон улсын сайн загвар жишээг дотоодын онцлогт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэгддэг. Энэ хүрээнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран даатгалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах бодлогын хүрээнд Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Даатгалын зуучлалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. 

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021-09-24

2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохицуулагч зөвлөхүүдэд зориулсан “Төслийн хэрэгжилтийн явц” уулзалт, хэлэлцүүлгийг Төслийг хэрэгжүүлэх нэгж зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь төслийн хэрэгжилтийн явцыг дэд бүрэлдэхүүн тус бүрээр нарийвчлан ярилцах, цаашид хэрэгжилтийн явцыг хурдасгахад анхаарах асуудлуудаар санал солилцох явдал байв. Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд: 

ЦАХИМ ХУУДАСНЫ ШИНЭЧЛЭЛ, ЦАХИМ АРХИВЫН СИСТЕМД ХӨГЖҮҮЛЭЛТ, СИСТЕМҮҮДИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ

2021-09-22

Монгол Улсын Сангийн яамны цахим системүүдийг сайжруулах зорилгоор Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлэв. Үүнд:

Бусад мэдээ »