ЦАХИМ ХУУДАСНЫ ШИНЭЧЛЭЛ, ЦАХИМ АРХИВЫН СИСТЕМД ХӨГЖҮҮЛЭЛТ, СИСТЕМҮҮДИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ

2021.09.22

Монгол Улсын Сангийн яамны цахим системүүдийг сайжруулах зорилгоор Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлэв. Үүнд:

  1. Цахим архивын системийг хөгжүүлэлт
  2. И-Хуулга системийн хөгжүүлэлт
  3. Сангийн яамны цахим хуудсыг шинэчлэх
  4. Дуудлага бүртгэлийн систем
  5. И-Хуулга систем дээр бусад системүүдээс Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системтэй холбогдох API.

Цахим архивын системийг хөгжүүлж нэвтрүүлснээр Сангийн яамны цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой дэд бүтцийг бий болгосон болно.

Өнөөдрийн байдлаар 1921 оноос хойших 5,103 гаруй хадгаламжийн нэгж, 103,266 боть, 922,013-н нүүр баримтыг оруулаад байна. Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлснээр материалтай танилцах хүмүүс баримтын заавал эх хувийг авах шаардлагагүй болсноор материал үрэгдэж гээгдэх зэрэг эрсдэлгүй болж байгаа юм.

Мөн баримт ашиглалтын цэсийг хөгжүүлсэн бөгөөд үүн дээр хэн, хэзээ ямар баримттай танилцсан мэдээллийг түргэн шуурхай мэдэх боломжтой болсон юм.

И-Хуулга системийг шинэчилснээр Төсвийн байгууллага болон Төрийн сангийн 6,700 гаруй хэрэглэгчдэд өдөрт дунджаар 22,000 гаруй тайлан, мэдээг боловсруулж өгч байна. Өмнөх системийн хувьд он, оноор нь тусад нь салгаж хардаг, хэрэглэгчийн бүртгэл уян хатан бус, export хийх боломжгүй, тайлан мэдээг зөвхөн Сангийн яамны төрийн сангаар дамжуулж гаргадаг гэх мэт олон дутагдал байсан нь шинэ системээр засагдсан.

Шинэчилсэн И-Хуулга систем нь хэрэглэгчдийн бүртгэлийг уян хатан, тайлан мэдээг хаанаас ч гаргах боломжтой, он оноор нь нэгтгэсэн, олон төрлийн форматаар export хийх, тайлан мэдээг түргэх шуурхай гаргах, тайлангийн түүх бүртгэлийг хадгалах, удирдлагын хуудасны уян хатан байдал зэрэг олон асуудлыг шийдвэрлэж өгсөн юм.

Мөн Амлалт, Үүргийн маягтыг Төсвийн байгууллага болон Төрийн сангийн хэрэглэгчид цаг хугацаа орон зай үл хамааран цахим хэлбэрээр үүсгэж, батлах боломжоор хангаад байна.


Сангийн яамны цахим хуудсыг шинэчилснээр иргэдэд мэдээллийг Ил тод, Нарийвчилсан байдлаар түргэн шуурхай олж авах боломжийг олгосон бөгөөд мөн бүх иргэдэд хүрч үйлчлэх зорилгоор Олон улсын "WCAG 2.0" стандартыг нэвтрүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим хуудсыг ашиглахад хялбар болгов. Сангийн яамны 110-н жилийн ойг угтаж яамны цахим хуудасны нүүр хэсгийг шинэчилсэн ба тусад нь 110-н жилийн ойд зориулан цахим хуудас хөгжүүлэв.

 

Дуудлага бүртгэлийн системийг хөгжүүлэн нэвтрүүлснээр шат шатны төсөвт байгууллага, төрийн сан, мөн аж ахуйн нэгжүүд, түүнчлэн иргэдийг оролцуулан 2018.09.20-ноос 2021.04.30-ны хооронд давхардсан тоогоор 1.2 сая системийн хэрэглэгчээс СМТХ нь 71001111 дугаарт нийт 10,680 дуудлага, и-мэйлээр 1,157 дуудлага тус тус хүлээн авч тухай бүрийг тус системийг ашиглан бүртгэн авсан бөгөөд дуудлага нэг бүрийг шийдвэрлэн ажилласан.

“Дуудлага бүртгэлийн систем”-ийг хөгжүүлэн нэвтрүүлж, дуудлагын тайлан мэдээг 7 хоног, сар, жилээр гарган ажилладаг болсон. Ингэснээр тулгамдаж буй асуудал, учирч болох эрсдэлүүдийг тооцоолоход хялбар болж системийн хэвийн найдвартай байдал сайжирч байгаа нь хэрэглэгчдээс ирэх заавар зөвлөгөө авах дуудлагын тоо жил ирэх бүр багассанаар харагдаж байна.

 

И-Хуулга системийг түшиглэн “RESTful gateway” сервисүүдийг хөгжүүлэн системүүдийн хооронд уялдаа холбоо үүсгэн, сайжруулсан. Жишээлбэл: GFMIS SOAP API-тай холбогдсоноор Монгол улс даяарх Төрийн сангийн нягтлан бодогчид төлбөрийн баримтыг зайнаас үүсгэн 24/7 үүсгэх, цахим аудитын нарийвчилсан мөрүүдийг бий болгон, үүрэг даалгаврыг хянах үйл явцыг бүрэн автоматжуулсан. Мөн “Цалингийн нэгдсэн систем”-ээс автоматаар төлбөрийн даалгавар хийгдэн, цалин хөлс цаг тухай бүр тасалдалгүй орж, мэдээлэл алдаагүй солилцож байна. 

И-Хуулга систем дээр суурилан ЗГСУМС-тэй холбогдох веб сервисүүдийг хөгжүүлсэн нь одоогийн байдлаар 10-н өөр системд 15-н өөр төрлийн вэб сервисийг гаргаж өгсөн бөгөөд сүүлийн 2 сар гаруйн хугацаанд 49,685 тайланг хариу болгон илгээгээд байна. Мөн ЗГСУМС-тэй бусад байгууллагууд холбогддог гарц нь болсон. Жишээ нь Цалингийн систем дээр өмнө нь 20-н секунд хийгддэг байсан үйлдлийг 2 секундэд хийх боломжтой болгож системүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулсан.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »