ХҮНИЙ НӨӨЦИЙН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ БОЛОВСРУУЛАН, БАТЛУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ

2021.09.15

Удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх тэргүүн чиглэлийг Сангийн яам баримтлан ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд Монгол улсын Сангийн Яам нь Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж тус яамны хүний нөөцийн хөгжлийн дэд хөтөлбөрүүд болох (i) Нийгмийн баталгааг хангах, (ii) Эрүүл мэнд, (iii) Сургалт хөгжил болон Карьер хөгжил зэрэг дэд хөтөлбөрүүдийг  боловсруулан, хэрэгжүүлж байна. Эдгээр дэд хөтөлбөрүүдийг олон улсын шилдэг туршлагад тулгуурлан Сангийн яамны нийт ажилтан, албан хаагчдыг хамарсан судалгаа, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах замаар боловсруулсан нь тус яамны хүний нөөцийн урт хугацааны бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн. 

Монгол улсын Сангийн яамны үйл ажиллагааны үр дүнтэй байдал, чанартай гүйцэтгэлд тус яамны албан хаагчдын туршлага, мэргэжлийн ур чадвар шууд нөлөө үзүүлэхийн зэрэгцээ тэдний бие, сэтгэлзүйн эрүүл мэнд ч мөн чухлаар нөлөөлөх хүчин зүйл юм. Тиймээс албан хаагчдын бие, сэтгэлзүйн эрүүл байдал, ажил амьдралын тэнцвэрийг хангахуйц үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай болохыг судалгаа, хэлэлцүүлгийн үед оролцогчид онцлон тэмдэглэв. Иймээс Сангийн яам албан хаагчдын "Нийгмийн баталгааг хангах" болон "Эрүүл мэнд" дэд хөтөлбөрүүдийг боловсруулан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №:Б172 тоот тушаалаар батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.

                                      

Байгууллага нь хүний нөөцийн бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчид урам зориг өгөх, тогтвортой ажиллуулах, улмаар стратеги зорилтод амжилттай хүрэхийн тулд сургалт, хөгжлийг бодлогыг үр дүнтэй зохион байгуулах нь чухал юм. Сангийн яам стратеги зорилтдоо амжилттай хүрэх, улмаар Монгол улсын төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд бүх шатны хүний нөөцийн залгамж халааг бодлогоор бэлтгэж тэднийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага юм. Иймээс Сангийн яам стратеги зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд албан хаагчдын мэдлэг, чадвар, хандлагыг бодлогын хүрээнд системтэйгээр хөгжүүлж, ур чадвараа эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Нийгмийн баталгааг хангах" болон "Эрүүл мэнд" дэд хөтөлбөрүүдийг боловсруулан Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №:Б40 тоот тушаалаар батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.

                                      
Сангийн яам төрийн албан хаагчдынхаа "Нийгмийн баталгааг хангах", "Эрүүл мэнд", "Сургалт хөгжлийн дэд хөтөлбөр", "Карьер хөгжлийн дэд хөтөлбөр"-үүд боловсруулсан нь  Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Төрийн байгууллага төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ." гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 299 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны агуулга хөтөлбөр"-тэй нийцсэн нь эрх зүйн орчин бүрдсэнийг баталж байна. Дээрх хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлснээр төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх, чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Сангийн яамны бүх газар, хэлтэс, нэгжүүдэд ажиллаж буй албан хаагч тэдгээрийн нийгмийн баталгааг хангах хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хөгжүүлэн ажиллах нь тус яамны хувьд нэн шаардлагатай юм. Тиймээс тус хөтөлбөрүүдийг боловсруулах үе шатуудыг нарийн тогтоох, бүтэц, зохион байгуулалт, хэрэгжилтийн процессын талаарх олон улсын туршлагаас суралцаж, Сангийн яамны өнөөгийн нөхцөлд тусгах, шинэ санаа, сайн жишээг судлах зэрэг олон чухал, цогц ажлууд хийгдсэн.  Сангийн яамны Хүний нөөцийн хүчин чадал тогтвортой байх нь Яамны алсын хараа болох Монгол Улсын санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийнхээ амьжиргааны түвшнийг тасралтгүй дээшлүүлэн Мянганы хөгжлийн зорилт, үзүүлэлтийг биелүүлж, цаашдаа хөгжингүй орнуудын дундаж жишигт хүргэхээр зорин ажиллаж байна. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »