ЗОХИЦУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН АКТЫН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭВ

2021-08-25

"Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх" төслийн хүрээнд СЗХ-ны ‘байгууллагын чадавх’-ыг (institutional capacity) хөгжүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна. 

Энэ ажлын хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүгийн салбарын зохицуулалтын орчныг олон улсын стандарт, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх ажлууд хийгдэж, банкны бус санхүүгийн салбарын мэргэжлийн оролцогчид, Хорооны албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна. 

Түүнчлэн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, Хорооны хянан шалгагчдын ажлын хэрэгцээнд зориулан банкны бус санхүүгийн салбарын зохицуулалтын хууль, эрх зүйн актын дараах эмхэтгэл (3 боть) -ийг хэвлэн гаргалаа. 

  1. “Даатгалын салбарын захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”
  2. “Үнэт цаасны салбарын захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”
  3. "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын дүрэм, журмын эмхэтгэл" 

Эмхэтгэлд даатгал, үнэт цаас, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын салбарын үйл ажиллагаа, эрх зүйн харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журмууд бүрэн багтжээ. 

Эмхэтгэл хэвлэгдсэнээр санхүүгийн салбарын мэргэжлийн оролцогчид, Хорооны албан хаагчдад хууль таниулах ажлыг хэрэгжүүлж, санхүүгийн салбарын үйл ажиллагааны зохицуулалтын хууль, журам, бусад захиргааны хэм хэмжээний актуудын хэрэгжилтийг сайжруулах, хангуулахад туслалцаа үзүүлэх улмаар санхүүгийн байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилт сайжрах боломж бүрдэх юм. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021-09-24

2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохицуулагч зөвлөхүүдэд зориулсан “Төслийн хэрэгжилтийн явц” уулзалт, хэлэлцүүлгийг Төслийг хэрэгжүүлэх нэгж зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь төслийн хэрэгжилтийн явцыг дэд бүрэлдэхүүн тус бүрээр нарийвчлан ярилцах, цаашид хэрэгжилтийн явцыг хурдасгахад анхаарах асуудлуудаар санал солилцох явдал байв. Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд: 

ЦАХИМ ХУУДАСНЫ ШИНЭЧЛЭЛ, ЦАХИМ АРХИВЫН СИСТЕМД ХӨГЖҮҮЛЭЛТ, СИСТЕМҮҮДИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ

2021-09-22

Монгол Улсын Сангийн яамны цахим системүүдийг сайжруулах зорилгоор Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлэв. Үүнд:

ХҮНИЙ НӨӨЦИЙН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ БОЛОВСРУУЛАН, БАТЛУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ

2021-09-15

Удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх тэргүүн чиглэлийг Сангийн яам баримтлан ажиллаж байна.

“ҮР ДҮНД СУУРИЛСАН ЧАДАВХ ХӨГЖҮҮЛЭХ ХҮРЭЭ” ЗӨВЛӨМЖИЙГ ОРЧУУЛАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ТАНИЛЦУУЛАВ

2021-09-08

Төсөл хэрэгжүүлэх нэгж Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зорилтот үр шим хүртэгчдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Үр дүнд суурилсан чадавх хөгжүүлэх хүрээ” зөвлөмжийг орчуулан Монгол улсын Сангийн Яам, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Яам, МонголБанк болон Санхүүгийн Зохицуулах хорооны холбогдох газар, хэлтсүүд зэрэг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргүүлэв. Энэхүү хүрээ нь хөгжлийн тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн улс орны өөриймсөг хандлага, сэтгэлгээг төлөвшүүлэх явцыг үр дүнд суурилсан стратеги, хөгжлийн зураглалаар илэрхийлсэн иж бүрэн зөвлөмж бөгөөд Дэлхийн Банк 2009 онд боловсруулжээ. 

ТӨСВИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД ЗОРИУЛАН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН УЛИРАЛ ТУТМЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БЭЛТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

2021-09-01

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь Макро эдийн засгийн бодлогын арга, хэрэгсэл; судалгааны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтэст амжилттай хэрэгжиж байна. Макро эдийн засгийн бодлогын хэлтэст төслөөс үзүүлж буй дэмжлэгийн нэг үндсэн чиглэл нь макро эдийн засгийн тооцоо, шинжилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд болон дотоодын ижил төстэй байгууллагуудын хэмжээнд шинээр нэвтэрч буй болон үр дүнтэй ашиглагдаж буй загвар; арга, хэрэгслүүдийг шинээр нэвтрүүлэх буюу өөрийн байгууллагын онцлогт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэгддэг. 

ЗОХИЦУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН АКТЫН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭВ

2021-08-25

"Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх" төслийн хүрээнд СЗХ-ны ‘байгууллагын чадавх’-ыг (institutional capacity) хөгжүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна. 

Бусад мэдээ »