САНГИЙН ЯАМ ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЖ, БАТЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2021.08.04

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Өрийн удирдлагын үйл ажиллагааны эрх зүйн орчин, Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг боловсронгуй болгох, болзошгүй өр төлбөрийн тайлагнах системийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтэс “MDSKhanLex” Хязгаарлагдмал Хариуцлагатай Нөхөрлөл-тэй хамтран ажиллаж, (i) Өрийн удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгөх, (ii) Өрийн удирдлагын хэрэгжилтийг зохион байгуулах харилцааг зохицуулсан журмуудыг батлах, (iii) Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлуудыг хэрэгжүүлэв.

Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хамт өргөн мэдүүлэх хуулийн төслүүдэд зарчмын шинжтэй дараах шинэчлэлийг тусгасан болно. Үүнд:

  1. Засгийн газрын өрийн баталгаа, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өр зэрэг төсвийн харилцаанд хамаарах болзошгүй өр төлбөр зохицуулалтгүй байна. Иймд энэ удаагийн хуулийн төсөлд болзошгүй өр төлбөрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг Төсвийн тухай хуультай уялдуулан энэ  хуулиар зохицуулах тухай;
  2. Өрийн удирдлагын тухай хуульд тусгагдсан зээллэгийн төлөвлөгөө, өрийн удирдлагын стратегийг боловсруулж, батлуулах цаглавар нь Төсвийн хуультай нийцэхгүй байна. Иймд энэ 2 хуулийг уялдуулж, хуулийн хийдэл гаргахгүй байх;
  3. Засгийн газрын өр, болзошгүй өр үүсгэхтэй холбоотой зохицуулалт тодорхой бус байна. Иймд хуулийн төсөлд хөтөлбөр, төсөл, арга хэмжээний эрсдэлийн үнэлгээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, шийдвэр гаргахын өмнө тухай бүр хийдэг байх,  эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлэх зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн төрийн аудитын байгууллага нь Засгийн газрын өрийн удирдлага, хууль тогтоомжийн хэрэгжилтэд 3 жил тутам үнэлгээ хийдэг байхаар хуулийн төсөлд тусгаж, төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах тухай; 
  4. Одоогийн хуульд Засгийн газраар батлуулсан зээллэгийн төлөвлөгөөний дагуу дотоод үнэт цаас гаргах, түүний нөхцөлийг тодорхойлох бүрэн эрхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгосон атлаа тухайн асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр зөрчилтэй зохицуулсан байгааг залруулж, зөвхөн гадаад үнэт цаас гаргах асуудлыг Улсын их хурал шийдвэрлэдэг байхаар зохицуулах;
  5. Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж зөрчсөнийг төрийн аудитын байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн бүртгэл, хяналт, шалгалтаар илрүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих бүрэн эрхийг хуулийн төсөлд нэмж тусгав. Ийнхүү одоогийн хариуцлагын зохицуулалтыг сайжруулснаар хуулийн хэрэгжилт сайжирна гэж үзэж байна;
  6. Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах буюу өр үүсгэхтэй холбоотой харилцаа Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулагдаагүй байгаа тул хуулийн төсөлд шинээр тусгах тухай санал, шинэчлэлийг тусгав. 

Өрийн удирдлагын тогтолцоог ийнхүү бэхжүүлснээр Монгол Улсын өрийн удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээ сайжрах боломж бүрдэнэ. Дэлхийн банкны уг үнэлгээгээр (i) 2008 онд 1 үзүүлэлт А үнэлгээтэй, 5 үзүүлэлт B үнэлгээтэй, 6 үзүүлэлт C үнэлгээтэй, 3 үзүүлэлт D үнэлгээтэй, (ii) 2011 онд 1 үзүүлэлт B үнэлгээтэй, 8 үзүүлэлт C үнэлгээтэй, 5 үзүүлэлт D үнэлгээтэй үнэлэгдсэн бол (iii) 2016 оны үнэлгээгээр 1 үзүүлэлт B үнэлгээтэй, 7 үзүүлэлт C үнэлгээтэй, 6 үзүүлэлт D үнэлгээтэйгээр тус тус үнэлэгдсэн. Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулж, хэрэгжилтийн механизмыг сайжруулснаар энэхүү үнэлгээг нэмэгдүүлэн Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх юм. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »