ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

2021-07-02

Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны хооронд ажиллав. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилттэй танилцаж үнэлгээ өгөх, ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэх, дэмжлэг үзүүлэх юм.

Ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлэв. Үүнд:

  1. Дэлхийн банкны загвар формат дагуу хэрэгжүүлэгч байгууллагаас ирүүлсэн тайлан мэдээлэлтэй танилцах;
  2. Дэлхийн банкны ажлын хэсэгтэй Төслийг хэрэгжүүлэх нэгж, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагуудын тусгайлан цахим уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;
  3. Уулзалтын үр дүнд үндэслэн Дэлхийн банкны ажлын хэсэг төслийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, зөвлөмж, ирэх оны ажлын төлөвлөгөө боловсруулах талаар танилцуулгыг бүх төсөлд оролцогч талуудад танилцуулах;
  4. Дэлхийн банкны ажлын хэсгийн тайланг Сангийн яам болон Дэлхийн банкны холбогдох талуудад танилцуулах.

Дэлхийн банкны ажлын хэсэг хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, ажлын хэсгийн гишүүд, зохицуулагч зөвлөхүүд, Төслийг хэрэгжүүлэх нэгжийн хамт олонд уулзалт хэлэлцүүлгийн амжилттай зохион байгуулж шаардлагатай мэдээллээр бүрэн хангаж, төслийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн төсөл амжилттай бүрэн хэрэгжүүлж дуусгах боломжтой байгааг онцлов.

Дэлхийн банкны ажлын хэсгийн тайланг Сангийн яам болон Дэлхийн банкны удирдлагад танилцуулсны дараа хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай эхлүүлж төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад оролцогч бүх талууд нягт хамтран ажиллахаар тохиров. 

Дэлхийн банкны цахим уулзалт, хэлэлцүүлэг ажил хэрэгч, мэдээлэл авсан, цаашид хийх ажлуудын талаар тодорхой зөвлөмж чиглэл авсан үр дүнтэй арга хэмжээ болов. 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЕВРО-АЗИЙН МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ БҮЛГИЙН 36 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

2022-06-24

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 36 дахь удаагийн Чуулга уулзалт Узбекистан Улсын Ташкент хотноо 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ БОЛОН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ:

2022-06-15

Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн дагуу төрөөс үүсгэн байгуулсан ашгийн бус хуулийн этгээд бөгөөд үндсэн чиг үүргийн нэг бол даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох юм. Энэхүү чиг үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөхөн төлбөр олгох системийг Дэлхийн банк болон Сангийн Яамны хамтарсан Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлхээр болж бэлтгэл ажил эхлээд байна.   Системийг ашигласнаар татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг хүлээн авах, хүлээн авсан мэдээлэл дээр тооцоолол хийх, нөхөн төлбөр олгох банк системд холбогдож нөхөн төлбөрийг олгох, тайлан мэдээ солилцох болон гомдол бүртгэх боломжтой болно.

“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ НЬ

2022-06-08

Зураг 1. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хянах хэрэглэгчийн графикчилсан интерфейсийн үндсэн хуудас

“MOF” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР – МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖ

2022-05-25

Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам Unread медиа компанитай хамтран "Ирээдүйгээ төсөвлө" аяныг эхлүүлээд буй. Уг аяны хүрээнд бид ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан; их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ удаа залуу мэргэжилтнүүдэд зориулан дөрвөн долоо хоногийн хугацаатай менторшип хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү менторшип хөтөлбөрөөр дамжуулан МУ-ын Сангийн яамны үндсэн үйл ажиллагаатай танилцаж, суралцахаас гадна төсөв санхүүгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох боломжтой.

ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИНЭ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА

2022-05-18

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ядуу өрхийг тодорхойлох аргачлалыг сайжруулахад техник туслалцааны дэмжлэг үзүүлж ажиллаа. 

САНГИЙН ЯАМ САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

2022-05-11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтыг тавиад байна.

Бусад мэдээ »