ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛЛАА

2021.06.30

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хөгжлийн санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар шинэчлэн батлаад байна. 


Журмын шинэчлэн сайжруулахдаа дараах шаардлага, зохицуулалтыг үндэслэл болгосон. Үүнд: 

  • Засгийн газрын шугамаар гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийг хөгжлийн бодлого, стратеги, тэргүүлэх чиглэлтэй илүү нийцүүлэх, хөгжлийн түншийн хамтын ажиллагааны бодлоготой уялдуулах;
  • Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах;
  • Гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлагыг тодорхой болгох;
  • Төсөл, арга хэмжээг төлөвлөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийг уян хатан, шуурхай шийдвэрлэх, зээлийн хөрөнгийг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэх;
  • Төсөл арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналт, төсвийн төлөвлөлт, санхүүгийн удирдлага, тайлагналыг сайжруулах; 
  • Төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгжийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах; 
  • Гадаад зээлийн үр дүн, үр ашиг, ил тод байдлыг дээшлүүлэх, цахим систем (www.odamis.mof.gov.mn )-ийг нэвтрүүлэх
  • Үндэсний аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлэх. 

Сангийн яам, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн 126 төлөөлөгчийг хамруулсан 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөлд оролцогч талуудад тулгардаг асуудал, бэрхшээл, өөрчлөх саналыг авч хэлэлцэн, нэгтгэн журмын төслийг боловсруулсан. Боловсруулсан журмын төслийг Сангийн яамны вэбсайтад 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд байршуулан олон нийтэд танилцуулсан. Түүнчлэн журмын төслийг Засгийн газрын голлох хөгжлийн түншүүдэд хүргүүлэн санал авч, шаардлагатай саналуудыг тусгасан болно.

Засгийн газрын гадаад зээлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосноор гадаад улс орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн хөрөнгийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналт сайжирч, оролцогч талуудын үүрэг хариуцлага нэмэгдэн, ил тод байдлыг хангаснаар гадаад зээлийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж илүү бүрдэж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »