ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

2021.06.08

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд "Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль", "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслүүдийг баталж холбогдох 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулиуд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Татварын багц хуулийн үндсэн зорилго нь шударга татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, мэдээллийн технологид тулгуурлан татвар төлөх, тайлагнах ажиллагааг хялбаршуулж, цахимжуулахад оршиж байна.

Татварын багц хуулийн шинэчлэлийг дагалдан гарах татварын харилцааг нарийвчлан зохицуулсан 44 журмыг хэрэгжүүлэхээр хуульд тусгасан бөгөөд үүнээс 9 журам нь татварын албаны дотоод үйл ажиллагаанд чиглэсэн, 35 журам нь татвар төлөгчид чиглэсэн харилцааг зохицуулна. Татвар төлөгчид чиглэсэн 35 журмын төслийг Сангийн яам, Татварын албаны болон Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөхүүд хамтран боловсруулж 2019.10.21-2019.11.11-ний өдрүүдэд аж ахуйн нэгж, холбоодын дунд “хоёр үе шаттай“ олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, татвар төлөгчдийн оролцоог бүрэн хангаж ажилласан. 

Нэгдүгээр ээлжийн хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ээс 18-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд ТЕГ-ын Татвар төлөгчдийн танхимд нийт 7 удаагийн давтамжтайгаар зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт нийт 1486 татвар төлөгчид хамрагдаж, хэлэлцүүлгийн явцад 132 татвар төлөгч асуулт асууж, 134 татвар төлөгч санал өгсөн байна. Хоёрдугаар ээлжийн хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 18-аас 25-ны өдрүүдэд ТЕГ-ын Татвар төлөгчдийн танхимд нийт 11 удаагийн давтамжтайгаар зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт нийт 1879 татвар төлөгчид хамрагдаж, хэлэлцүүлгийн явцад 91 татвар төлөгч асуулт асууж, 84 татвар төлөгч санал өгсөн байна.  

Tүүнчлэн эдгээр өдрүүдэд аймгийн татварын албад татварын журмын хэлэлцүүлгийг аймгийн төвүүд болон сумдад зохион байгуулсан бөгөөд үүнд нийт 4,640 татвар төлөгчийг хамруулсан. Журмын төслийг www.mta.mn, www.mof.gov.mn, www.juram.mta.mn зэрэг цахим хуудаст байршуулж, олон нийтэд танилцах, санал өгөх боломжоор хангаж ажилласан болно. Журмын төслийн хэлэлцүүлэгт улсын хэмжээнд нийт 15,939 татвар төлөгч оролцож, шинээр батлагдах татварын журмын төслүүдийг сайжруулах чиглэлээр 606 саналыг амаар болон бичгээр өгсөн байна. 

Түүнчлэн, олон улсын татварын чиглэлээр дэлхийд гарсан шинэлэг зарчмуудыг дотоодын хуульд нэвтрүүлэн үндэстэн дамнасан корпорацууд үйл ажиллагаанд татварын суурийг бууруулах замаар татвараас зайлсхийх явдалтай тэмцэх зайлшгүй шаардлага бий болж байсан. Иймд Монгол Улс 2018 онд Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг” үйл ажиллагаанд гишүүнээр нэгдэн орж, холбогдох стандартуудыг татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлсэн


Татварын багц хуулийн шинэчлэлийг дагалдан гарах журмуудаас олон улсын татварын харилцаанд хамаарах Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам, Үнэ шилжилтийн тайлан тус бүрийн маягтын загвар, түүнийг нөхөх заавар, тайлагнах журам,  Татварын харилцан тохирох журам, Төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах, татвар төлөх, тайлагнах  журам, тайлангийн маягт, Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм /GAAR/ зэрэг журмуудыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж батлуулсан. Татварын багц хуулийн шинэчлэлийг дагалдан гарах журмууд батлагдаж, хууль эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэж 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »