БАНКНЫ БУС САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА

2021.06.02

Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) Дэлхийн Банкны "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх" төслийн хүрээнд СЗХ-ны зохицуулалтын салбар болох банкны бус санхүүгийн зах зээлүүдийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, СЗХ-ны байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

Хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд санхүүгийн салбарын зохицуулалтын орчныг олон улсын стандарт, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сайжруулах ажлууд хийгдлээ. Тухайлбал, СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, төсөлд мэргэжлийн холбоод, олон нийтийн саналыг авч төслийн эцсийн найруулгыг боловсруулж байна. Үүнээс гадна, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг бэлдэж УИХ-д өргөн бариулахаар хууль санаачлагчид хүргүүлээд байна. 

СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Хорооны зохицуулалтын орчныг илүү тодорхой болгож, бүтэц, үйл ажиллагааны бие даасан байдлыг нарийвчлан тодорхойлсноос гадна шинээр зохицуулалтад нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны эдлэлийн арилжааны зах зээлүүдийг тусгасан байна. Банкны бус санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор ‘Сэндбокс зохицуулалтын орчны журам’, ‘Банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох журам’-ыг батлуулан зах зээлийн зохицуулалт мөрдүүлж байна.  Сэндбокс зохицуулалтын орчны журам хэрэгжсэнээр санхүүгийн зохицуулагч байгууллагын хяналт дор мэдээллийн технологийн старт-ап компаниуд, санхүүгийн байгууллагууд технологид суурилсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргах, бодит зах зээлд турших боломж нээгдлээ. 

Төслийн техник туслалцааны хүрээнд үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO), Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо (IAIS)-ны Олон талт хамтын ажиллагааны санамж бичигт нэгдэх мэдүүлгүүдийг боловсруулан холбоодод хүргүүлээд байна. Санамж бичгүүдэд нэгдсэнээр санхүүгийн зах зээлийг шударга өрсөлдөөнийг хангасан, тэгш боломжит төлөвт хөгжүүлэх, үйл ажиллагааг ил тод болгох тулгуур зарчмууд (core principles)-ыг нэвтрүүлэх, улмаар бүс нутгийн болон олон улсын санхүүгийн зах зээлүүдийн интеграцид нэгдэх үйл явцыг дэмжих юм.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »