ТӨСВИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХАД МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛЫГ АШИГЛАЖ БАЙНА

2021.05.19

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АРГА, ХЭРЭГСЭЛ; СУДАЛГААНЫ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтэс нь төсвийн бодлого боловсруулахад эдийн засгийн математик загварчлалыг илүү бүтээлчээр ашиглах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Тодруулбал, эдийн засгийн математик загварчлал нь нийгэм-эдийн засгийн үйл явц, зүй тогтлыг математикийн аргаар томьёолж, түүний учир шалтгаан, өөрчлөлтийн хандлагыг компьютер дээр олон хувилбараар тооцоолох боломж олгодог шинжлэх ухааны нэгэн төрлийн аргачлал юм. Эдийн засгийн математик загварчлалыг ашигласнаар ДНБ, төлбөрийн тэнцэл, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн гэх мэт Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн ирээдүйн өсөлт, бууралт, төсвийн бодлого шийдвэр нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх зэрэг асуултад тоон үзүүлэлтээр илүү тодорхой хариулт өгөх боломжийг олгодог. 

Төслөөс үзүүлж буй зөвлөх үйлчилгээний дэмжлэгийг авснаар Макро эдийн засгийн бодлогын хэлтэс нь макро-эдийн засгийн тооцоо, шинжилгээг илүү өргөн агуулгын хүрээнд  олон арга хэрэгсэл ашиглан оновчтой, шуурхай гүйцэтгэдэг болов. 

Зарим жишээг дурдвал, хүн амын ядуурлын үзүүлэлтийг тооцох Machine learning technique-д суурилсан олон хувьсагчийн Proxy Means Testing загварыг хөгжүүлснээр өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны мэдээлэлд тулгуурлан орлогын бус аргаар хүн амын ядуурлын түвшинг тооцдог боллоо. 

Дээрх загварыг хөгжүүлэхдээ Machine learning technique ашигласнаар тооцооллын оновчтой байдлыг хиймэл оюун ухааны алгоритмын түвшинд хянах боломжтой болсон нь онцлог юм. Мөн салбар хоорондын тэнцлийн шинжилгээ ашиглан төсөл, хөтөлбөрүүдийн зардал болон эдийн засгийн салбаруудад үзүүлэх нөлөөг тооцох хэрэгслийг хөгжүүлснээр 55 хүртэлх тооны салбарын хүрээнд тодорхой төсөл буюу хөтөлбөрийн эдийн засгийн өсөлт, бусад эдийн засгийн салбаруудад үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг тооцох ажлыг 3 шинжээчтэй баг ажлын 5 хоногт багтаан тооцдог байсан бол энэ хэрэгслийг хөгжүүлснээр 1 цагийн хугацаанд хийх боломжтой болсон үр дүнд хүрчээ. 


Дээр дурдсанчлан математик загварт суурилсан эдийн засгийн тооцоо, шинжилгээний арга, хэрэгслүүдийг сайжруулах буюу шинээр хөгжүүлэн төслийн үр шим хүртэгч болох Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр гүйцэтгэсэн тооцоо, судалгааны оновчтой байдал дээшилж, төсвийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргах түвшний албан хаагчдын хэмжээнд хүргэх мэдээллийг илүү үр дүнтэйгээр хүргэх боллоо. Жишээлбэл, төслийн үр шим хүртэгчээс 1) Бодит сектор, 2) Төсвийн сектор, 3) Мөнгө, санхүүгийн сектор, 4) Гадаад сектор, 5) Гадаад орчин-Дэлхийн эдийн засаг гэсэн агуулгын хүрээнд улирал тутмын Макро эдийн засгийн шинжилгээний тайлан-г санаачлан боловсруулж, яамны удирдлага, албан хаагчдад танилцуулж байна. 

Цаг үеийн шинжтэй үйл ажиллагаанд ч төслийн үр шим хүртэгчид үзүүлсэн дэмжлэг эерэг үр дүн авчирч байна. Сүүлийн жишээг дурдвал,  Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх +100 төсөл, арга хэмжээг сонгон эрэмбэлэх, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцох ажлыг Макро эдийн засгийн бодлогын хэлтэс хариуцан ажиллаж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх ажлыг амжилттай зохион байгуулав. Мөн алив улсын гадаад зах зээлтэй харилцах худалдаа, санхүүгийн бүхий л харилцааг илэрхийлэхээс гадна тус улсын эдийн засаг тогтвортой, дархлаатай байх суурь болдог төлбөрийн тэнцлийн нөхцөлийг анх удаа яам тус бүрээр тооцон Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »