ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ БУСАД САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМҮҮДТЭЙ АМЖИЛТТАЙ ХОЛБОГДЛОО

2021-04-28

Сангийн яам Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төсвийн байгууллагуудын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, зардлын хуваарилалтад хяналт тавих зорилгоор Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС)-ийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна.

ТАЦНС нь ТАЗ-ийн ХННС-ийн төрийн албан хаагчдын орон тоо, бүтэц, цалин хөлсний дэлгэрэнгүй мэдээлэлд тулгуурлан цалин хөлсийг тооцоолж, Монголбанкны банк хоорондын багцын гүйлгээний системд албан хаагчдын цалингийн мэдээллийг, төсвийн байгууллагуудын санхүүгийн программд цалин хөлсний журнал бичилтийг, цахим татварын системд төсвийн байгууллагын Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын тайланг  веб-сервис холболтоор дамжуулдаг бөгөөд ТАЦНС-ээр 2021 оны I улиралд төсвийн 4133 байгууллагын 382.2 тэрбум төгрөгийн цалин хөлсийг тооцоолж, олгоод байна.

Цалин хөлсний нягтлан бодогчдод “ТАЦНС-ээс санхүүгийн CTSystems программд цалин хөлсний журнал бичилтийг хэрхэн дамжуулах”, “ТАЦНС-ээс гүйлгээ хэрхэн илгээх”, “Цалингийн загвар ба төрлүүд”, “Төсөв, кодын блок тохируулах”, “Тайлан цэс ба төрлүүд”, “Үндсэн мэдээлэл цэс болон гарын авлага хэрхэн ашиглах”, “Хүний нөөцийн системийн бүртгэл” сэдвээр цахим сургалтуудыг 2021 оны 2, 3 саруудад зохион байгуулж, сургалтыг фейсбүүк лайваар үзүүлж, бичлэгийг Төрийн албаны цалингийн нэгдсэн системийн пэйж группт байршуулснаар 2021 оны 4-р сарын 20-ны байдлаар давхардсан тоогоор 6300 гаруй нягтлан бодогчид үзэж танилцсан байна.

2021 оны 3 сард орсон хувь хүний орлогын албан татварын мэдээний аргачлалын шинэчлэлийг ТАЦНС-д тусган, татварын тайланг татварын цахим систем (e-tax.mta.mn)-д веб-сервис холболтоор илгээж хялбаршуулсан нь нягтлан бодогчдын талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо. Ингэснээр тус системийг татварын цахим системд холбохоос өмнө гүйцэтгэдэг байсан 4 үйлдэл тухайлбал Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулан суутгасан албан татварын мэдээ /XM_11(1); ХМ11(2)/ тайлан мэдээг бэлтгэх, (ii) цахим татварын системд эксел файл импортлох эсвэл гараар шивэх үйлдлүүдийг хийх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэн, ажлыг бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн юм.

Түүнчлэн системээс Си Ти Эс ХХК, Гүүксофт ХХК, Ординат ХХК, Санхүүгийн тооцоолох групп ХХК-ын санхүүгийн программд цалин хөлсний журнал бичилтийг веб-сервис холболтоор дамжуулдаг болсноор нягтлан бодогчид цалин хөлсний тооцооллыг 2 программд давхар гүйцэтгэх шаардлага үүсээд байсныг зогсоосон нь нягтлан бодогчдыг ажлын ачааллыг бууруулсан.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ ШҮҮХИЙН ЛАВЛАГААГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

2021-05-05

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл төрийн худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг дэмжин ажиллаж байна. Цахим тендер шалгаруулалтад оролцогчдын чадавхыг үнэлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг шат дараалалтайгаар бусад мэдээллийн сантай холбож байна. Төрийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн талаарх лавлагаа, мэдээллийг цахим системээр дамжуулан солилцдог болсноор тендерт оролцогчид эдгээр баримт бичгийг бүрдүүлэхэд зарцуулдаг цаг, мөнгө хэмнэх ач холбогдолтой. Эдгээр холболтыг хийснээр тендерт оролцогчдын талаарх мэдээллийн эх үүсвэрээс авч, хуурамч материал бэлтгэн тендерт оролцох байдлаас сэргийлнэ. 

ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ БУСАД САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМҮҮДТЭЙ АМЖИЛТТАЙ ХОЛБОГДЛОО

2021-04-28

Сангийн яам Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төсвийн байгууллагуудын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, зардлын хуваарилалтад хяналт тавих зорилгоор Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС)-ийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ: “ТӨЛБӨРИЙН ЭСРЭГ НИЙЛҮҮЛЭЛТ/Т+2” ГОРИМ

2021-04-22

Монгол улсын Сангийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Санхүүгийн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээ”-г хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэн Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах дараах алхмууд хийгдлээ.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЦАХИМ СИСТЕМ (EHALAMJ.MN) АШИГЛАЛТАД ОРЛОО

2021-04-21

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, түүний ил тод, шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх томоохон зорилтуудын нэг билээ. Энэ зорилтын хүрээнд Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь орон даяар салбарын чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл, технологийн тогтолцоо, нөөцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. 

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧИД УЛСЫН СЕКТОРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАХИМ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ

2021-04-14

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлд УСНББОУС-ын хэрэглээг бүрэн нэвтрүүлэх шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэлийн чухал алхмуудын нэг нь салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж, нөхцөлийг цахим орчинд бүрдүүлэх явдал юм. 

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ИЛҮҮ ХЯЛБАР, ЭНГИЙН АРГААР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021-04-07

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбооны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг чиглэл нь ТӨСВИЙН ТАЙЛАГНАЛ БА ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ явдал юм.

Бусад мэдээ »