ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ: “ТӨЛБӨРИЙН ЭСРЭГ НИЙЛҮҮЛЭЛТ/Т+2” ГОРИМ

2021.04.22

Монгол улсын Сангийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Санхүүгийн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээ”-г хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэн Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах дараах алхмууд хийгдлээ.


Үнэт цаасны арилжааны горимд олон улсын стандартын дагуу Төлбөрийн-эсрэг-Нийлүүлэлт/Т+2 нэвтрүүлэх зорилгоор Сангийн сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн  149 дүгээр тушаалаар “Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн системд “DvP/T+2 горим” буюу “Төлбөрийн эсрэг нийлүүлэлт” олон улсын зарчмыг нэвтрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг (i) Монголбанк, (ii) Санхүүгийн зохицуулах хороо, (iii) хөрөнгийн зах зээлийн бусад дэд бүтцийн байгууллагууд болон (iv) Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллүүдийг оролцуулан байгуулж холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах ажлууд гүйцэтгэгдсэн. 

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 29-ний тогтоолоор Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцоог DvP/Т+2 горимд 2020 оны 3-р сарын 31 өдрийн дотор шилжиж орохыг зах зээлд оролцогчдод даалгаж тус өдрөөр DvP/T+2 горим нь зах зээлд амжилттай нэвтэрсэн. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээл олон улсын санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн зарчмыг амжилттай нэвтрүүлж,  гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох таатай орчин бүрдсэн бөгөөд үнэт цаасны арилжаанд ороход шаарддаг байсан 100 хувь мөнгөө байршуулах механизмыг халж, 30 хувийн дэнчин байршуулж арилжаанд оролцох, арилжааны шат дамжлага, зардал буурч, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдлыг бий болгосон.  


Мөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зохистой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хөрөнгийн зах зээлийн холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд (i) Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, (ii) Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сайдын сайдын 2019 оны 227 дугаар тушаалаар батлан ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг нь 2020 оны 1 дүгээр сард хуулийн төслүүдийг боловсруулан мөн сарын 24-25-ны өдрүүдэд хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. 


Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг 2020 оны 4 дүгээр сард батлуулсан бөгөөд УИХ-ын сонгуулийн дараах шинэ засгийн газар үүссэнтэй холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг дахин батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн бичвэрүүдийг гүйцэтгэж бусад шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулж, Засгийн газар болон УИХ-д өргөн мэдүүлж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »