2021-04-21
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, түүний ил тод, шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх томоохон зорилтуудын нэг билээ. Энэ зорилтын хүрээнд Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь орон даяар салбарын чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл, технологийн тогтолцоо, нөөцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Нийгмийн халамжийн цахим систем (ehalamj.mn)-ийг хөгжүүлэх, нэвтрүүлэх явц нь Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг холбогдох байгууллагуудын оролцоонд тулгуурласан хамтын ажиллагаа юм.
Нийгмийн халамжийн цахим системийг (ehalamj.mn) 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс үе шаттайгаар нэвтрүүлж, дараах 6 төрлийн үйлчилгээг системд нэвтрүүлэв. Үүнд:
Эдгээр нийгмийн халамжийн 6 төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 659,8 мянган иргэн хамрагдаж байгаа нь нийт халамжийн үр шим хүртэгчдийн 25.8%-ийг эзэлж байна. 2021 онд иргэдэд сар бүр олгох давтамжтай бусад үйлчилгээнүүдийг шилжүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангаж байна. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2-3 жилийн хугацааны давтамжтай олгогддог хөнгөлөлт, тусламжууд, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг 2022 оноос шилжүүлэхээр төлөвлөсөн болно.
Шинээр хөгжиж буй цахим системийг нэвтрүүлэхэд салбарын ажилтнуудыг сургах, хэрэглээний явцад үүсэж болзошгүй асуулт, нөхцөл байдалд хугацаа алдалгүй хариу арга хэмжээ авах мэргэжлийн бэлтгэлийг хангах нь үйлчилгээний чанар, тасралтгүй байдал, хэвийн горимыг хангах үндсэн хүчин зүйлсийн нэг юм. Иймд Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг дэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтнуудыг бэлтгэх, сургах үйл ажиллагааг 2020 оны 8 дугаар сараас эхлэн зохион байгуулж нийт 766 ажилтныг хамруулав. Онол, практик хосолсон сургалтыг ХНХЯ, ХХҮЕГ, ГТСМТ-ийн хамтарсан нийт 25 сургагч багш нар хариуцан зохион байгуулав.
Орон даяар нэвтрүүлсэн сургалтын зарим үр дүн:
Үүнээс гадна ehalamj.mn халамжийн нэгдсэн системд орсон 6 үйлчилгээний талаар 2 төрлийн боршур танилцуулгыг хэвлүүлэн аймаг, дүүргийн ХХҮГ, хэлтэст хүргүүллээ. Боршурыг төрийн байгууллагууд, зарын самбарууд зэрэг иргэд олноор цугладаг газарт байршуулав.