АХМАД НАСТНЫ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ

2021.02.24

Монгол улсын Сангийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн салшгүй хэсэг болсон асрамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тодорхой алхмууд хийгдэж байна. 

Монгол улсад асрамжийн үйлчилгээний анхны байгууллага үүсэн хөгжиж 90 гаруй жил болсон бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвөөс гадна төрийн болон орон нутгийн өмчит 7, хувийн хэвшлийн 4, нийт 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны хүн ам зүйн ачаалал нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иймд ахмад настны асаргаа үйлчилгээг сайжруулах, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, олон хувилбарт үйлчилгээг  нэвтрүүлэх,  хувийн хэвшил, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх нь нэн чухал билээ. 

Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн техник туслалцааны хүрээнд дотоод зөвлөх авч ажиллуулан Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж, уг хөтөлбөр Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан. 

Энэ хөтөлбөрийн зорилго нь Ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хууль, эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар ахмад настанд үзүүлэх асрамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах юм.  Хөтөлбөрт дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан.




Мөн Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөрт тусгагдсан асрамжийн үйлчилгээний ажилтнуудыг  бэлтгэх, тасралтгүй сургах, мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслөөс улс, орон нутаг,  хувийн  хэвшлийн 11 асрамжийн газрын нийт 70 гаруй ажилтнууд хамруулсан сургалт зохион байгуулж  сертификат гардуулав. 

Дадлага хичээлийг Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд зохион байгуулсан нь бүсийн болон хувийн хэвшлийн асрамжийн газрууд улсын асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах, суралцах, харилцан туршлагаа солилцох боломжийг бүрдүүлж үр дүнтэй болсон.  
Тус төслийн хүрээнд 2021 онд асрамжийн газрын асруулагч, ажилтнуудад зориулсан бүртгэл мэдээллийн программ хангамж боловсруулах, асрамжийн газрын ажилтнуудыг тасралтгүй сургах чиглэлээр онлайн сургалтын платформ боловсруулах ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »