МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН

2021-02-17

Монгол улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан”-ийн цахим систем /www.odamis.mof.gov.mn/-ийг шинэчлэн хөгжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүлээд байна. 

Энэхүү цахим системийг нэвтрүүлснээр Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хяналт зохицуулалттай холбоотой дараах үйл ажиллагаа, бүртгэл хөтлөлтийг автоматжуулан, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж ил тод байдлыг хангах боломж бүрдэж байна. 


Гадаад зээл, тусламжийн төсөл арга, хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлж, төсвийн сахилга бат, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулан, төслийн хэрэгжилтийг уян хатан зохион байгуулах боломж бүхий систем бүрдэж байна. 



 “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан”-ийн цахим систем нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж, төслийн хүрээнд гэрээ байгуулсан гүйцэтгэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилж, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн” өнөөгийн нөхцөлд санхүүжилт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байна.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
АХМАД НАСТНЫ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ

2021-02-24

Монгол улсын Сангийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн салшгүй хэсэг болсон асрамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тодорхой алхмууд хийгдэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН

2021-02-17

Монгол улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан”-ийн цахим систем /www.odamis.mof.gov.mn/-ийг шинэчлэн хөгжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэглээнд нэвтрүүлээд байна. 

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМД ГАР УТАСНААСАА НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021-02-09

Монгол улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төрийн санхүүгийн удирдлага, мэдээллийн технологи, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн гол зорилтуудын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д гар утаснаас нэвтрэх боломжийг бүрдүүллээ. Энэ хүрээнд аж ахуй нэгжүүд гар утаснаасаа системд нэвтэрч 

ЗГСУМС-ИЙН ВЕБ СЕРВИС НЭВТРҮҮЛЖ ТӨРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ БОЛГОХ НЬ

2021-02-03

Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн гол зорилтуудын нэг нь “Засгийн газрын санхүү удирдлагын мэдээллийн систем (ЗГСУМС)-ийн төсвийн хяналт тайлагналыг сайжруулах замаар төсвийн иж бүрэн, ил тод байдлыг нэмэгдүүлэх” явдал юм. Сангийн яам нь Канадын Фрийбаланс компанийн хөгжүүлсэн ЗГСУМС системийг 2005 оноос эхлэн улс орон даяар төсвийн гүйцэтгэлийг хангах, төрийн сангийн төлбөр тооцоог гүйцэтгэхэд тасралтгүй хэрэглэж байгаа бөгөөд 2018 онд системийн веб суурьтай шинэчилсэн хувилбарыг үе шаттай нэвтрүүлсэн.

“УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ҮНЭЛЭХ, ЭРЭМБЭЛЭХ, СОНГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ БА АРГАЧЛАЛУУД”, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

2021-01-27

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 28 дугаар зүйлийн 28.11 дэх заалтын дагуу Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох, эрэлт хэрэгцээг тодорхойлох, тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт зардлыг тооцох, аргачлал болон энэхүү үйл ажиллагааг зохицуулсан журмыг боловсруулан батлуулсан.

САНГИЙН ЯАМНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА

2021-01-18

Монгол Улсын Сангийн яамны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлэв. Үүнд:

Бусад мэдээ »