ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМД ГАР УТАСНААСАА НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021.02.09

Монгол улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төрийн санхүүгийн удирдлага, мэдээллийн технологи, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн гол зорилтуудын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д гар утаснаас нэвтрэх боломжийг бүрдүүллээ. Энэ хүрээнд аж ахуй нэгжүүд гар утаснаасаа системд нэвтэрч 

  • Байгууллагын ерөнхий мэдээлэл, 
  • Оролцох боломжтой тендерүүд, 
  • Тендерийн холбогдох баримт бичгүүд, 
  • Оролцож байгаа тендерүүд, 
  • Оролцсон тендерийн жагсаалт, 
  • Тендерийн баталгааны жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллүүдтэй танилцах нөхцөлийг бүрдүүллээ.

Худалдан авах ажиллагааны ил тод байдал нэмэгдэж, мэдээ, мэдээллийг гар утасны аппликейшн ашиглан цаг алдалгүй хүлээн авах боломж бүрдэнэ. 

 

Одоогоор дээрх системд 2364 төрийн байгууллага, 13328 компаниуд бүртгэлтэй байна. Захиалагч байгууллагууд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр гар утаснаасаа нийтлэх боломжтой болно. Ингэснээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, оролцогч талуудын мэдээлэл солилцох хурд, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай. 


2020 онд давхардсан тоогоор 22,060 тендерийн урилга цахим системд нийтлэгдэж тендер шалгаруулалт нь зохион байгуулагдсан байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад дунджаар 25  хувиар өссөн бөгөөд цаашдаа ч тасралтгүй өсөх хандлага ажиглагдаж байна. Харин тендерт оролцохыг сонирхогч этгээд болон иргэд өдөр бүр шинээр нийтлэгдэж буй тендерийн урилгыг гар утаснаасаа үзэх боломжтой болж байна. 

 

Тухайлбал, тендерт оролцохыг сонирхогч этгээдийн хувьд гар утасны аппликейшн ашиглан дараах үйлдлийг хийх боломжтой болсон. Үүнд:

  • Захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах
  • Өдөр бүр шинээр тендерийн урилга хүлээж авах
  • Тендерийн баримт бичигтэй танилцах
  • Тендерт оролцох зардлыг төлөх
  • Тендерийн баталгаа гаргах хүсэлтийг гар утаснаасаа холбогдох арилжааны банканд илгээх
  • Оролцсон тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт орох тухай бүр мэдээлэл ирэх
  • Тендерт шалгарсан болон шалгараагүй тухай мэдэгдэл тухай бүр хүлээн авах
  • Тендер шалгаруулалтын нээлт, үр дүнг шууд хүлээн авах зэрэг тендер шалгаруулалттай холбоотой мэдээллийг ил тод, түргэн шуурхай болгож байна. 


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »