2021-01-06
Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслөөс 2017-2020 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, стратегийн дутагдлыг арилгах хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, уулзалт албан ёсны арга хэмжээг санхүүжүүлэх чиглэлээр тогтмол дэмжиж, хамтран ажилласан.
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас 2017 онд Харилцан үнэлгээ хийж, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог дутагдалтай гэж дүгнэсэн бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг авч ажилласан боловч 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад оруулсан.
Засгийн газар, төрийн байгууллагууд мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхэн эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгавруудыг амжилттай биелүүлсний үр дүнд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын чуулга уулзалтаар Монгол Улсыг саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор зарласан.
САНГИЙН ЯАМНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА
2021-01-18
Монгол Улсын Сангийн яамны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлэв. Үүнд: |
САНГИЙН ЯАМНЫ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ШИНЭЧЛЭЛ
2021-01-14
Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Сангийн яамны мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, сүлжээний бүтцийн шинэчлэл, аюулгүй байдал, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чиглэгдсэн дараах ажлуудыг хийв. Үүнд: |
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА
2021-01-06
Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслөөс 2017-2020 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, стратегийн дутагдлыг арилгах хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, уулзалт албан ёсны арга хэмжээг санхүүжүүлэх чиглэлээр тогтмол дэмжиж, хамтран ажилласан. |
ТӨСӨВ, САНХҮҮ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ҮР ДҮН
2021-01-05
Төслийн 2018-2020 онд а) Макро эдийн засаг болон төсвийн удирдлагыг бэхжүүлэх; b) Төрийн санхүүгийн удирдлагын үр өгөөжийг нэмэгдүүлэх; c) Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах; d) Нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх 4-н дэд зорилтын хүрээнд хэрэгжүүлэгч байгууллагуудын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 157 сургалт зохион байгуулж 10122 мэргэжилтэн хамрагдаж, сургалтад оролцогчдын 87 хувь нь сургалтын чанар, үр дүнг сайн, үр нөлөөтэй болсон гэж үнэлэв. /Оролцогчдын үнэлгээний тайлан 2020/. |
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН УДИРДЛАГЫН 2019-2022 ОНЫ СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧИГ БАТЛАГДАВ
2020-12-22
Засгийн газрын өрийн удирдлагын олон улсын туршлагаас суралцах, бодлого боловсруулах, стратеги төлөвлөхөд Монгол улсын Сангийн яаманд дэмжлэг үзүүлэх нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн томоохон зорилтуудын нэг билээ. |
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ НЭМЭГДЛЭЭ
2020-12-11
Монголбанкны (МБ) зээлийн мэдээллийн алба Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зээлийн мэдээллийг үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг дэмжих зорилгоор дараах чиглэлээр хамтран ажиллаж байна. |