ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН УДИРДЛАГЫН 2019-2022 ОНЫ СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧИГ БАТЛАГДАВ

2020-12-22

Засгийн газрын өрийн удирдлагын олон улсын туршлагаас суралцах, бодлого боловсруулах, стратеги төлөвлөхөд Монгол улсын Сангийн яаманд дэмжлэг үзүүлэх нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн томоохон зорилтуудын нэг билээ. 

Энэхүү зорилтын хүрээнд Монгол улсын Сангийн яам шаардлагатай зөвлөх үйлчилгээ авч, сургалт зохион байгуулж, мэргэжлийн олон нийтийн хэлэлцүүлгийг үе шаттай хэрэгжүүлсэн. Эдгээр ажлууд нь Засгийн газрын Өрийн удирдлагын 2019-2022 оны стратеги Улсын Их Хурлаар 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар тогтоолоор батлагдахад их хувь нэмэр болов.

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт дунд хугацаанд өрийн удирдлагын хүрээнд баримтлах 5 зорилт, эдгээр зорилтын хүрээнд хэрэгжүүлэх нийт 19 арга хэмжээг тусгасан. 

 

Мөн стратегийн баримт бичигт Өрийн удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн тухайн үеийн нөхцөл байдал, санхүүжилтийн боломжит эх үүсвэр, Засгийн газрын өрийн багцад дунд хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс, өрийн багцын эрсдэлийн шинжилгээг тухай бүрд  хийж байх талаар тусгаж өгсөн.

Өрийн удирдлагын стратегийн зорилт бүрийн хүрээнд хэрэгжүүлэх нэн тэргүүний үйл ажиллагаануудыг нарийвчлан боловсруулах, оролцогч талууд, тэдний үүрэг оролцоог тодорхойлох зэргээр өрийн удирдлагын асуудлыг иж бүрнээр нэгтгэн зохицуулах боломж бүрдэж байна. 

Энэ стратегийн баримт бичгийг боловсруулахдаа Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн өрийн дунд хугацааны стратеги боловсруулах аргачлал, загвар модулийг ашиглан Засгийн газрын өрийн одоогийн бүтцэд зардал, эрсдэлийн шинжилгээг хийж, Засгийн газрын өрийн удирдлагын хүрээнд дунд хугацаанд баримтлах зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг нарийвчлан тусгаснаараа онцлог юм. Тус стратегийн  баримт бичигт дараах онцлох арга хэмжээнүүдийг тусгасан. Үүнд: 

  • Гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал, эрсдэлийн судалгааг тогтмол хийж, гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээг авна;
  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан систем нэвтрүүлнэ;
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгож байгаа болзошгүй эрсдэлээс сэргийлэх зээлийн шугамыг ашиглах механизмыг нэвтрүүлнэ;
  • Барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулах, өрийн бичиг бичих зэрэг өрийн хэрэгслээр өр үүсгэхгүй байх бодлогыг баримтална

Мөн энэ батлагдсан стратеги, зорилтын хүрээнд төслийн хүрээнд хуучин зээлүүдийн мэдээллийн эмх цэгц, зохион байгуулалтыг сайжруулах зөвлөх үйлчилгээг авснаар эрсдэлийн удирдлагын хяналт, шинжилгээ, холбогдох журам зохицуулалтыг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
САНГИЙН ЯАМНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА

2021-01-18

Монгол Улсын Сангийн яамны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлэв. Үүнд:

САНГИЙН ЯАМНЫ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ШИНЭЧЛЭЛ

2021-01-14

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Сангийн яамны мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, сүлжээний бүтцийн шинэчлэл, аюулгүй байдал,  дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чиглэгдсэн дараах ажлуудыг хийв. Үүнд:

МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА

2021-01-06

    Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслөөс 2017-2020 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, стратегийн дутагдлыг арилгах хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, уулзалт албан ёсны арга хэмжээг санхүүжүүлэх  чиглэлээр тогтмол дэмжиж, хамтран ажилласан. 

ТӨСӨВ, САНХҮҮ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ҮР ДҮН

2021-01-05

Төслийн 2018-2020 онд а) Макро эдийн засаг болон төсвийн удирдлагыг бэхжүүлэх; b) Төрийн санхүүгийн удирдлагын үр өгөөжийг нэмэгдүүлэх; c) Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах; d) Нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх 4-н дэд зорилтын хүрээнд хэрэгжүүлэгч байгууллагуудын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 157 сургалт зохион байгуулж 10122 мэргэжилтэн хамрагдаж, сургалтад оролцогчдын 87 хувь нь сургалтын чанар, үр дүнг сайн, үр нөлөөтэй болсон гэж үнэлэв.    /Оролцогчдын үнэлгээний тайлан 2020/. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН УДИРДЛАГЫН 2019-2022 ОНЫ СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧИГ БАТЛАГДАВ

2020-12-22

Засгийн газрын өрийн удирдлагын олон улсын туршлагаас суралцах, бодлого боловсруулах, стратеги төлөвлөхөд Монгол улсын Сангийн яаманд дэмжлэг үзүүлэх нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн томоохон зорилтуудын нэг билээ. 

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ НЭМЭГДЛЭЭ

2020-12-11

Монголбанкны (МБ) зээлийн мэдээллийн алба Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зээлийн мэдээллийг үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг дэмжих зорилгоор дараах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Бусад мэдээ »