ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ НЭМЭГДЛЭЭ

2020.12.11

Монголбанкны (МБ) зээлийн мэдээллийн алба Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зээлийн мэдээллийг үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг дэмжих зорилгоор дараах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Зээлийн мэдээллийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийг сайжруулсан нь: 

Монгол Улс хоёр шатлалт банкны системд шилжсэн үеэс эхлэн банк, санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийг оновчтой удирдах олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ажлуудыг МБ тасралтгүй явуулж байгаа билээ. Эдгээрээс зээлийн эрсдэлийг бага зардлаар, оновчтой удирдах гол хөшүүрэг нь зээлийн мэдээллийн тогтолцоо бөгөөд 1996 оноос эхлэн МБ энэхүү үйл ажиллагааг ямар нэгэн төлбөргүйгээр эрхлэн гүйцэтгэж байна. МБ-ны зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа нь зээлийн мэдээллийг харилцагч байгууллагуудаас цуглуулах, зээлийн мэдээллийг түгээх гэсэн үндсэн 2 үйл ажиллагаанаас бүрддэг бөгөөд 24/7 зарчмаар тасралтгүй ажиллаж байна. Иймд зээлийн мэдээллийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программ хангамж болон түүний найдвартай тасралтгүй байдлыг дэмжих техник, тоног төхөөрөмжийн хангамж маш чухал байдаг. Дэлхий банкнаас хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн /SFFSP/ хүрээнд МБ-ны зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааны найдвартай, тасралтгүй байдлыг дэмжих зорилгоор зээлийн мэдээллийн программ хангамжийн найдвартай ажиллагааг хангуулах шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг 2019, 2020 онуудад худалдан авч, бүрэн суурилуулсан.


Зээлийн мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулсан нь: 

Монгол Улсын УИХ-ны 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд зээлийн мэдээллийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, түүний үйл ажиллагаанд тавигдах зээлийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын журмыг 2019, 2020 онд баталсан. 

Түүнчлэн хувийн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох хүртэл болон тусгай зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд Зээлийн мэдээллийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгыг агуулсан “МБ-ны зээлийн мэдээллийн журам”-ын 2020 онд шинэчлэн баталсан болно.


Дэлхийн банкны санхүүжилтээр шаардлагатай тоног, төхөөрөмжийг худалдан авснаар зээлийн мэдээллийн үйл ажиллагаанд гарах алдаа, доголдлын тоо буурснаас гадна Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний дата төв Улсын Төрийн Үйлчилгээний Газарт хадгалагдаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй зээлийн мэдээллийг тулган баталгаажуулах, төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан иргэн, аж ахуйн нэгжид шууд өөрийн зээлийн мэдээллийн лавлагаа авах нөхцөлийг бүрдүүлэх боломж бий болж байна

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »