НЭГ ЦЭГЭЭС НИЙГМИЙН ДААТГАЛЫН ИЖ БҮРЭН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2020.12.01

Нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-ийг 2019 онд Баянзүрх дүүрэгт, 2020 онд Завхан аймагт тус тус Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр тохижуулан, сүүлийн үеийн техник хэрэгслээр хангаж, тохилог таатай орчинд иргэд даатгуулагчдад үйлчилж эхэллээ. 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний менежментийг сайжруулах зорилгоор төслийн хүрээнд ISO9001:2015 үйлчилгээний чанарын стандартыг нэвтрүүлэх сургалтууд хийгдэж байна. Ингэснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг баталгаажуулах олон улсын стандартыг төрийн үйлчилгээнд үе шаттайгаар нэвтрүүлэх боломж бүрдэх юм. 

Хөдөөгийн малчид, даатгуулагчдад үзүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тус төслөөс 93,3 сая төгрөгийн өртөг бүхий нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төвийг Завхан аймагт байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон албаны бусад хүмүүс оролцож үйл ажиллагаатай танилцав.


“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-өөс иргэд, аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна банк, нотариатын үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлэн, цахимаар өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолтыг авах, нийгмийн даатгалын архивын лавлагааг цаг алдалгүй гаргуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан шийдэл болсон юм. 
  • ТСТББТ-ийн хүрээнд шинэхэн байгуулагдсан “Нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв”- дараах үр дүнг бий болгож байна:
    • Нэг цэгийн үйлчилгээний төв нь иргэдэд нэг дороос бүхий л үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх зорилготой бөгөөд нийт байцаагч, ажилтнуудаа бүхий л чиглэлээр мэргэшүүлэн сургасан. Иймд иргэн 1 байцаагчаас нийгмийн даатгалын холбогдолтой бүх мэдээллийг авах боломж бүрдсэн;
    • Нэг цэгийн төвд банкны ажилтнуудыг байршуулснаар иргэд сайн дурын даатгал, ААНБ-ын шимтгэлээ нэг дор төлөх боломж бүрдсэн;
    • Архивын лавлагааг архивын ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга гэсэн 3 шат дамжлагаар авдаг байсныг 1 дороос авах боломж бүрдсэн. Мөн бусад аймаг, дүүргээс авах лавлагаагаа өөрийн дүүргийн архивын байцаагчид захиалснаар ажлын 3 өдөрт авах боломжийг бүрдүүлсэн;
    • Нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагааг QR кодоор шууд хэвлэн өгч иргэн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаа цаг алдалгүй авах боломжтой болсон; 
    • Нэг цэгийн үйлчилгээний төвтэй болсноор иргэдэд чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчлэх зорилгоор CALL PRO дуут зурвас үйлчилгээг хэрэгжүүлж байгаа бөгөөд тэтгэврийн хувийн хэрэг баталгаажсан дариуд иргэнд мэдээлэл хүргэж байна;
    • Өргөдөл, хүсэлт хүлээн авах байцаагчийг нэг цэгт бий болгосноор иргэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, шимтгэлийн залруулга болон нийгмийн даатгалтай холбоотой бүхий л хүсэлт, албан тоотыг хүлээн авч, шилжүүлэн, шийдвэрлэж байна;
    • Нэг цэгийн үйлчилгээнд тусгай дугаарын суурин утсыг байршуулснаар иргэд, даатгуулагчийн хүссэн асуултад дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай хүргэж байна;
    • “Нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв” бий болсноор энэ мэт маш олон үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн дэвшил гарсан төдийгүй хамгийн гол нь иргэдийн олон шат дамжлагаар авдаг байсан төрийн үйлчилгээг нэг дороос, шуурхай, чирэгдэлгүй авдаг болсон.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »