Төсвийн Ил тод байдал - Хариуцлагатай ирээдүй

2020.11.03

Монгол Улсын Сангийн яамнаас төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсын төсвийн эмхэтгэлийг хэвлэмэл хэлбэрээр түгээхээс гадна цахим хэлбэрээр танилцуулах өргөн боломжийг хангаад байнаСангийн яам төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг цаашид улам сайжруулах чиглэлийн хүрээнд Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Европын холбоо болон Дэлхийн Банктай хамтран Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн төсвийн ил тод байдлын талаар олон улсад баримталдаг зарчим, стандартуудыг нэвтрүүлж, хэвшүүлэхээр "Төсвийн ил тод байдлын олон улсын санаачилга" (Global Initiative for Fiscal Transparency) байгууллагын дэмжлэгийг аван идэвхийлэн ажиллаж байна.

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл нь Монгол Улсад төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллаж байна. 

Төсвийн нээлттэй байдлын индекс

Монгол Улсын Засгийн газар, олон улсын түнш байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт үр дүнгээ өгч хоёр жил тутамд хийгддэг олон улсын судалгаагаар, Монгол Улсын Төсвийн нээлттэй байдлын индекс 2019 онд 56 оноонд хүрч 2017 оноос 10 оноогоор сайжирсан юм.



Та Сангийн яамны https://mof.gov.mn/ цахим хуудасны “Иргэдийн төсөв” цэсээс дээрх эмхэтгэлүүдийг татаж авах боломжтой.

Төсвийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэг – судалгааны үр дүнгээс

Төсөв, санхүүгийн ил тод байдлын чиглэлээр манай байгууллага Шилэн дансны хууль, журмын хэрэгжилт, системийн ашиглалт, иргэдийн төсвийн талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад:

  • Иргэдэд төсвийн талаарх мэдээллийг олгох зорилгоор хийгдсэн ажлуудаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018, 2019 оны батлагдсан төсөв, 2018 оны гүйцэтгэлийн “Иргэдийн төсөв” товхимлууд хамгийн их ашиглагдсан байна. Товхимлууд мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангасан эсэхэд дунджаар 60 хувь, энгийн ойлгомжтой байдалд дунджаар 80 гаруй хувийн үнэлгээ өгчээ
  • “Иргэдийн төсөв”-ийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт хангалтгүй 80 хувь гаруй байгаа нь цаашид энэ ажлыг тогтмолжуулж мэдээллийг нь нээлттэй өгөгдөл хэлбэрээр, цахим хуудас, гар утасны аппликейшн, нийгмийн сүлжээ, хэвлэл, мэдээлэл, олон нийтийг хамарсан компанит ажил зохиох зэргээр иргэдэд ойр суваг ашиглан түгээх шаардлагатай гэж дүгнэж байна.

С.Баттулга, “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” ТББ-ын ахлах судлаач


Үнэн, зөв мэдлэг ойлголттой, мэдээллийг ашиглах чадвартай ИРГЭН та ТӨСВИЙН ҮР АШГИЙГ дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна!


ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »