Төрийн албаны цалингийн мэдээллийг нэг эх үүсвэрээс ашиглаж, нэгдсэн хяналтад шилжих нь

2020.10.16

Нэгдсэн төсвийн урсгал зардлын 20 гаруй хувийг дангаараа эзэлж буй цалин хөлсний зардлын төлөвлөлт, сахилга бат, хяналтыг сайжруулах, цалин хөлсний төлбөр тооцоог хялбаршуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад туслах Төрийн албаны цалингийн нэгдсэн систем нэвтрүүлэх үүрэг даалгаврыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгсөн. Энэ өгсөн үүрэг даалгаврын дагуу Монгол улсын Сангийн яам Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС)-ийг хөгжүүлж, үе шаттайгаар нэвтрүүлэхэд  Дэлхийн Банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Монголбанк, Нийгмийн даатгал, Монголын татварын албатай хамтран ажиллаж байна.

“. . . ТАЦНС-ийг ашиглаж эхэлснээр нягтлан бодогчдын гар ажиллагаа багасаж, албан хаагчид сар тутмын цалин хөлсний дэлгэрэнгүй мэдээллээ цаг алдалгүй цахим шуудангаар хүлээн авдаг боллоо. Төрийн албанд хаана, хэдэн албан хаагч ажиллаж, ямар цалин хөлс авч байгааг нэгдсэн эх үүсвэрээс цаг алдалгүй харах, цаашлаад төсөв, төлөвлөгөөг гаргахдаа бодитой, баталгаатай мэдээллийг ашиглах боломж бүрдэж байна. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээ, тайланг нэгдсэн системээсээ шуурхай гаргаж чаддаг болсон”

Э.Болортуяа Нийслэлийн татварын газрын Нягтлан бодогч

Э.Болортуяа болон бүх шатны төсвийн байгууллагын нягтлан бодогчид ТАЦНС-ийн хөгжүүлэлт, сургалт, туршилтад үе шаттайгаар хамрагдаж, уг системийн үр өгөөжийг хүртэж эхэлжээ. Нягтлан бодогчдод нэгдсэн системийг нэвтрүүлэхтэй холбоотой зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор танхимын сургалт, цахим зөвлөмж, бичлэгийг байршуулж, хэрэглэгчийн тусламжийн төвийг тогтмол ажиллуулж байна.

Энэ ТАЦНС-д 2020 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 4007 төсвийн байгууллага бүртгүүлж, 33.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэн, туршилт, нэвтрүүлэлтийн ажил эрчимжиж байгаа нь Төрийн сангийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх томоохон шинэчлэлийн эхлэл юм. Сангийн Яамны Төрийн сангийн газрын дарга М.Батхуягаар ахлуулсан ажлын хэсэг ТАЦНС-ийг технологийн шинэчлэлд нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх, гараар хийгддэг үйл ажиллагааг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч байна.

ТАЦНС-ийг төсвийн байгууллагад бүрэн нэвтрүүлснээр төсвийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтэд баталгаатай мэдээллийг ашиглах, татвар, нийгмийн даатгал зэрэг бусад системүүдтэй мэдээлэл хялбар, шуурхай холбогдох мэдээлэл солилцох боломж бүрдэх юм. Ингэснээр бодит мэдээлэлд үндэслэн бодлого боловсруулах, хяналт сайжрах, санхүүгийн сахилга бат бэхжиж улмаар төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн үр ашиг нэмэгдэх юм. 

Системийн хэрэгжилтийн дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг доорх холбоосноос авна уу. 

www.facebook.com/watch/?v=256961259088693

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »